Хөл хориог сулруулах шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч хууль өргөн барив | News.MN

Хөл хориог сулруулах шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч хууль өргөн барив

Хөл хориог сулруулах шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч хууль өргөн барив

Хөл хориог сулруулах шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч хууль өргөн барив

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ХАТУУ ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАВ

Монгол Улсад дотоодын халдвар нэмэгдэж, нийслэлд шинэ голомтууд үүссэнтэй холбоотойгоор хатуу хөл хориог сулруулах шийдвэрийг гаргав. Өөрөөр хэлбэл, 18 чиглэлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагааг нээж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг иргэдэд анхааруулж байгаа юм. 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс тогтоосон 18 байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагаа нээгдэж байгаа юм.

Одоогоор нийслэлд халдварын тоо нэмэгдэж байгаа бол орон нутагт халдварын голомтууд бүрэн зогсоож, хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭЖ, ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

УИХ-ын чуулганы хуралдаанаар найман сар гацсан Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Ерөнхийлөгч мөн Шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн барьж, Засгийн газраас өргөн барьсан хуультай хамтатган хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ерөнхийлөгч хуулиа эргүүлэн татсан юм. Тиймээс УИХ Засгийн газраас өргөн барьсан шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ хуульд шүүхийг илүү хараат бус байлгаж, шүүгч нарын алдаа оноог хянадаг бас хамгаалдаг зохицуулалт оруулж өгсөн. Мөн шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог байдлыг хязгаарлаж, Шүүхийн сахилгын хороо, зөвлөлийг илүү их үүрэгтэй болгож байгаагаараа давуу талтай. Мөн өнгөрч буй долоо хоногт Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ хэлэлцсэн юм. Гэхдээ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан юм. Энэ хууль нь 2017 оны долдугаар сарын 1-ээс 2020 нэгдүгээр сарын 10-ны хооронд прокурорын дүгнэлтээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон хуулийн төслүүдийг сэргээн хэлэлцэх хууль байсан бөгөөд Цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Гэвч УИХ хүлээж аваагүй учраас одоо Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨРХ БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГ ӨГӨХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ оффшор дансан дахь мөнгөнүүдийг эх орондоо авчрах талаар дурдсан. Мөн тэрбээр цар тахалтай холбоотойгоор өрх бүрт нэг сая төгрөгийн бэлэн мөнгө өгөх тухай хүсэлтийг Засгийн газарт хүргүүлж байсан. Харин энэ удаад оффшор данснаас орж ирсэн мөнгөнөөс өрх бүрт нэг сая төгрөг өгөх хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн барьж байгаагаа тодотгосон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

БГД ХЭСЭГЧЛЭН ХЗГААРЛАЛТ ТОГТООВ

Нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооноос гарах, орох хөдөлгөөнийг өнөөдрөөс гурав хоногийн хугацаанд хязгаарлалаа. Тиймээс энэ гурав хоногийн хязгаарлалт өнөөдөр дуусгавар болох юм.  БГД-ийн 25 дугаар эмийн сангаас Саппорогийн уулзвар хүртэл мөн Улсын гуравдугаар төв эмнэлгээс Гэмтлийн эмнэлгийн нутаг дэвсгэрт  энэ сарын 11 хүртэл хязгаарлалт тогтоож буй. Тус дүүргийн зарим хороодод тандалт, судалгаа хийх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг гурав хоног тогтоож байгаа бөгөөд ийм чиглэлийг Нийслэлийн онцгой комиссоос өгсөн байна. Хязгаарлалт тогтоох хугацаанд  явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэй баг байр тус бүрт очиж, оршин суугчдаас PCR шинжилгээ авах юм. Гэхдээ тус дүүргийн 5, 6 дугаар хороонд  үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллах ажээ.

Ж.ЭРДЭНЭБАТ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Гурван шатны шүүхээс ял сонсоод буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын гомдлыг Улсын дээд шүүх Баасан гаригт хэлэлцэх байсан ч өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр хойшлуулав. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад шүүхээс 6 жилийн хорих ял оноогоод байгаа бол УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт 5,5 жилийн хорих ял оноогоод байгаа юм.

МОНГОЛЫН ЖҮДОЧИД ДОХАГ ЗОРИВ

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо 2021 оны тэмцээн уралдааны нээлтээ дэлхийн мастерсаар эхэлж байна. Таван тивийн 69 орны 398 шилдэг жүдочид ирэх нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын нийслэл Доха хотод хуран чуулахад бэлэн болжээ. Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 10 жинд 16 шилдэг жүдочин явахаар мэдүүлгээ өгч, PCR шинжилгээнд хамрагдаад байгаа аж. Жүдочдыг Улаанбаатар хотоос "Хүннү Эйр" авиа компани Доха хотод нэгдүгээр сарын 8-ны өдөр буюу өчигдөр тамирчдаа хүргэхээр нисчээ.

Дохаг зорих эрэгтэй жүдочид:

  • -60 кг жинд мастерсийн гурван хүрэл медальт, жингийнхээ дэлхийн чансааны 15-д эрэмбэтэй Д.Амартүвшин
  • -60 кг жинд дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Л.Өнөболд
  • -66 кг жинд мастерсийн алт, мөнгөн медальт, дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй Г.Хэрлэн
  • -66 кг жинд мастерсийн хүрэл медальт, дэлхийн чансааны долдугаарт эрэмбэтэй Ё.Басхүү
  • -73 кг жинд дэлхийн чансааны 21-д эрэмбэтэй Ц.Цогтбаатар
  • -73 кг жинд мастерсийн мөнгөн медальт дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Г.Одбаяр
  • -81 кг жинд дэлхийн чансаанд зургадугаарт эрэмбэтэй Сайед Моллай
  • -81 кг жинд дэлхийн чансааны 28-д эрэмбэтэй О.Ууганбаатар
  • -90 кг жинд дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Г.Алтанбагана
  • +100 кг жинд дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Ө.Дүүрэнбаяр

Дохаг зорих эмэгтэй жүдочид:

  • -48 кг жинд мастерсийн алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн чансааны долдугаарт эрэмбэтэй М.Уранцэцэг
  • -48 кг жинд мастерсийн мөнгөн медальт, дэлхийн чансааны 18-д эрэмбэтэй Г.Наранцэцэг
  • -52 кг жинд дэлхийн чансааны 16-д эрэмбэтэй Л.Сосорбарам
  • -52 кг жинд дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Б.Хорлоодой
  • -57 кг жинд мастерсийн дөрвөн алтан медальтай, дэлхийн чансааны 13-д эрэмбэтэй Д.Сумъяа
  • -63 кг жинд дэлхийн чансааны 19-д эрэмбэтэй Б.Ганхайч

Дохаг зорих дасгалжуулагчид:

  • Ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар
  • Дасгалжуулагчид ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-10 59.153.115.23

п***а архичин

Avatar

Зочин 2021-01-10 103.212.118.61

Монгол Улсад дотоодын халдвар нэмэгдэж, нийслэлд шинэ голомтууд үүссэнтэй холбоотойгоор хатуу хөл хориог сулруулах шийдвэрийг гаргав.

Avatar

Зочин 2021-01-10 103.212.118.61

юу гэсэн ч үг юм

Avatar

хүннү 2021-01-10 202.179.27.206

Аргагүй байдалд орсон учираас хөл хориог сулруулж байгаа юм. Халдвар зогсох болоогүй байна дахин 14 хоног хөл хорих байсан. Одоо байдал дээрдээгүй улам дордож байна. ЭМЯ, УОК, НОК бүгд Хүрэлсүх, Хүрэлбаатар хоёрт хүчин мөхөсдөж байна. Өрх бүрт 1сая төгрөг өгнө гэдэг амаргүй ажил үүнээс болж л гоомой юм хийлээ. Үнэхээр мөнгө гүй юм уу гэхээр бас тийм биш байнаа. Нэгэн улсын байгууллага Ланд- 200 авах гэнэ. Хамгийн багадаа 150 айлд өгөх мөнгө шүү.

Avatar

Зочин 2021-01-10 64.119.16.43

Uvchin zovlontoi irged ni horigdood gadaadad emchluulj ch chadahgui baihad judochid ni duraaraa nisej baidag. Hogiin tur zasag…

Avatar

Зочин 2021-01-10 103.212.119.76

ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ САЙН ХҮН БОЛЖ, УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ ХАРАГДУУЛАХ ХОРОН ЯВУУЛГАА ЗОГСООГООЧЭЭ. ТАХЛААС БОЛЖ ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЧ БАЙХАД ИНГЭЖ ШОУДАЖ, ТӨР УЛСАА ХОРЛОХОО БОЛЬМООР БАЙНАА. БҮР ДАМПУУРУУЛЖ ХҮРЭЛСҮХИЙН РЕЙТИНГИЙГ УНАГАХ АЖИЛЛАГААГ АН-ТАЙ ХАВСАРЧ ЯВУУЛСААР… МЭДЭЭЖ ИЙМ НӨХЦӨЛД ЭНЭ ХОРОН САНААГ ЗГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙГ ТЭР МЭДЭЖ БАЙГАА. ЭСРЭГЭЭР ӨӨРӨӨ 250000000$, ОФФШОРООСОО ТӨЛӨХ НЬ ЗӨВ БУСУУ

Avatar

Зочин 2021-01-10 192.82.72.178

Eрөнхийлөгч л иргэдийн ядуугийн хаиуу амьдралын зовлонг ойлгох.Унаж боссон зүдүү ядруу амьдралыг 30 жил туулж. Тэрнээс өмнө ч ямар баян тарган байсан ч биш. Монголчуудын 3 дөрвөн үeийн амьдрал ингээд өөд наргүй дуусах ёстой гэжүү.Хоногийн хоолны төлөө л зүтгэсээр зүтгээд зүтгээд босохгүй амьдрал. Яагаад ??? Энэ хэцүү цагт сая биш юмаа гэхэл хэдэн төгрөг засаг өгвөл зүрх мартахгүй тус. МАН100 жил дарга ангиа бүтээж дарга анги нь ч баян тарган болж. Харин энэ100 жилдээ ядуу тарчиг Монголыг бүтээж

Avatar

ТЭНЭГ 2021-01-10 59.153.115.139

ХҮМҮҮС БУРУУ ОЙЛГООД ХӨЛ ХОРИОГ НЭГ МӨР ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН МЭТ СЭТГЭЭД БАЙНА ҮҮНИЙГ САЙН ОЙЛГУУЛАХГҮЙ БОЛ
БОЛОХГҮЙ БОЛООД БАЙНА ,,,,ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ ГЭДИЙН ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДААГЧ ДЭЭ ТЭНГҮҮД ОЛОН БОЛЖЭЭ ЯААНА ДАА ЭНЭ МОНГОЛ УЛС ,,

Avatar

Ишш гэж 2021-01-10 192.82.72.178

Eрөнхийлөгч л иргэдийн ядуугийн хаиуу амьдралын зовлонг ойлгох.Унаж боссон зүдүү ядруу амьдралыг 30 жил туулж. Тэрнээс өмнө ч ямар баян тарган байсан ч биш. Монголчуудын 3 дөрвөн үeийн амьдрал ингээд өөд наргүй дуусах ёстой гэжүү.Хоногийн хоолны төлөө л зүтгэсээр зүтгээд зүтгээд босохгүй амьдрал. Яагаад ??? Энэ хэцүү цагт сая биш юмаа гэхэл хэдэн төгрөг засаг өгвөл зүрх мартахгүй тус. МАН100 жил дарга ангиа бүтээж дарга анги нь ч баян тарган болж. Харин энэ100 жилдээ ядуу тарчиг Монголыг бүтээж

Avatar

0000 2021-01-10 59.153.115.139

ХҮМҮҮС БУРУУ ОЙЛГООД ХӨЛ ХОРИОГ НЭГ МӨР ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН МЭТ СЭТГЭЭД БАЙНА ҮҮНИЙГ САЙН ОЙЛГУУЛАХГҮЙ БОЛ
БОЛОХГҮЙ БОЛООД БАЙНА ,,,,ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ ГЭДИЙН ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДААГЧ ДЭЭ ТЭНГҮҮД ОЛОН БОЛЖЭЭ ЯААНА ДАА ЭНЭ МОНГОЛ УЛС ,,

Avatar

Зочин 2021-01-10 103.10.21.52

Админ хүний сэтгэгдэл тавиач ээ Үг хэлэх бичих ЭРХ ЧӨЛӨӨГ хясан боогдуулахаа зогсоо …Муу муухай үг хэллэгтэй сэтгэгдлийг устгадаггүй юм билээ та нар Энэ янзаараа НИЙГЭМД ХАМГИЙН ИХ ХОР УРШИГ ТАРЬЖ …ИРГЭДЭЭ ТАЛЦАЖ ХЭРЭЛДЭЖ БАЙГААГ НЬ ТАВИЧИХААД ….зөв зүйтэйг нь устгаад байгаа нь ямар учиртай юм бэ ….

Avatar

Зочин 2021-01-10 202.179.26.171

ЗА ТЭГЭЭД ТЭНЭГҮҮД БОЛОН ТЭНЭГҮҮДЭЭС ХОЛ БАЙЖ ЧАДДАГГҮЙНҮҮД НЬ ХОРВООГООС ОДОХ НЬ ОДООД ХОХИРОХ НЬ ХОХИРООД ЕР ЦЭВЭРЛЭГЭЭ САЙН ХИЙГДВЭЛ НЭГ ТАЛДАА ҮЛДЭГСДЭД НЬ ЗҮГЭЭР Ч ЮМ УУ ДӨӨ.

Avatar

Зочин 2021-01-10 66.181.179.24

Hurelsuhee odoo ogtsoroo hangalttai hugshuun !!!

Avatar

Зочин 2021-01-10 192.82.77.250

ene songuuli dohhoor hutsaj aldhiimaa

Avatar

Зочин 2021-01-10 202.21.124.19

Оффшор гэж баахан улстөржиж туйлширсан… одоо ч тэрнийгээ ярьсаар л бна! Өөр чухал сэдэв зөндөө бна…

Avatar

0000 2021-01-10 59.153.115.139

ЭНЭ ЧИНЬ ХАМГИЙН ЧУХАЛ СЭДЭМВ ҮҮНИЙ АРД ТОМ ТОМ ХУЛГАЙ ЛУЙВАР ХАХУУЛЬ ХУУЛЬ БУС ҮҮЛДЭЛҮҮД БИ

Avatar

иргэн 2021-01-10 202.179.26.88

МАН Сулруулахаас өөр аргагүй байдалд орлоо доо, Хэрвээ Сулруулахгүй гэвэл Ард түмэнд тараах Сая төг-ын Асуудал босож ирэх учраас тэр шүү дээ,

Avatar

Зочин 2021-01-10 202.126.90.11

Ерөнхийлөгчыг ард түмэндээ хоол өг гэхээр хөл хориогоо суларуулаад . Дараа нэмэгдлээ гээд чангатгаад байх юм Сонгуул ярьвал Их хуралын эзэн нь МАН юм чинь ардын намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгогдохгүй шүү дээ . 800 мянгын ваучираа өг л дөө

Avatar

Зочин 2021-01-10 202.126.89.51

ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ.ОРОГ НУТАГТ БҮХ ЮМ АА НЭЭГЭЭД НИЙСЛЭД ЭЭ ХОРИОГОО СУНГАХГҮЙ ЮМ УУ? БУРУУ ДЭВДЭГ ШУВУУ ГЭДЭГ ШИГ Л….

Avatar

Зочин 2021-01-10 59.153.115.139

НОГООН БҮС БОЛСОН ОРОН НУТАГТ БҮХ ЗҮҮЛЭЭН НЭЭЖ ЧӨЛӨӨТЭЙ БОЛГООД ИРҮҮЛ ГЭР БҮЛЭЭН ОРОН НУТАГТ ШИЛЖҮҮЛЭЖ ХОТЫН ХОЛ ХОРИОГ УЛАМ ЧАНАЛАХ ОРОН НУТАГААС ХОТРУУ ОРОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭГ МӨР ХААХ ШИЛЖҮҮЛЭЖ БАЙГАА ГЭР БҮЛЭЭС ӨӨР ХЭНИЙГЧ ОРОН НУТАГТ ОРУУЛАХГҮЙ БАЙХ БҮХ ХАНГАЛТЫГ ОРОН НУТАТ НЬ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж