Индонезийн Boeing 737 нисэх онгоц холбоо тасарчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.09-нд нийтлэгдсэн

Индонезийн Boeing 737 нисэх онгоц холбоо тасарчээ

Индонезийн Boeing 737 нисэх онгоц холбоо тасарчээ

Индонезийн нийслэл Жакарта хотоос хөөрсөн Boeing 737 нисэх онгоц сураггүй болсон талаар ВВС агентлаг мэдээллээ. 50 гаруй хүнтэй нисэх онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа удирдах төвтэй холбоо тасарсан байна. Flightradar24.com сайтад мэдээлснээр нисэх онгоц 3000 гаруй метрийн өндөрт хөөрснөөс нэг минут орчмын дараа холбоо тасарсан аж. Нисэх онгоц Баруун Калимантан муж хүрэхээр хөөрчээ.

Одоогоор Индонезийн Тээврийн яамнаас аврах, эрэн хайх баг гарган ажиллаж эхэлсэн байна. Харин Шривижаяа агаарын тээврийн компанийн зүгээс нислэгтэй холбоотой мэдээллийг цуглуулан ажиллаж байгааг мэдээлжээ.

Холбоо тасарсан онгоц нь Boeing компанийн сүүлд гаргасан 737 Max  загварын нисэх онгоц биш юм. Boeing компанийн 737 Max загварын хоёр ч нисэх онгоц үйлчилгээнд гараад удаагүй байхдаа осолдсоноор үйлдвэрлэлийг түр зогсоосон юм. Тухайлбал, 2018 оны аравдугаар сард Индонезийн Лион агаарын тээврийн компанийн Boeing 737 Max нисэх онгоц тэнгист осолдсоноос 189 хүн амь үрэгдсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж