Шадар сайдын ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, ЗГ-ын тогтоолын дагуу ирэх Даваа гаригт буюу 1-р сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ. Улмаар Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдаж, 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгөхөөр болов.
Цаашид БЗД-ийн эмнэлэг / 300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, БГД-ийн 5 болон 6-р хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байна.
ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна хэмээн Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ