МХЕГ: Таван эмнэлэгт хүний нөөц дутмаг, эм тариа хүрэлцээгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.01.09-нд нийтлэгдсэн

МХЕГ: Таван эмнэлэгт хүний нөөц дутмаг, эм тариа хүрэлцээгүй байна

МХЕГ: Таван эмнэлэгт хүний нөөц дутмаг, эм тариа хүрэлцээгүй байна

Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдрийн (2021.01.09) цаг үеийн мэдээллээ танилцууллаа. Тус байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.08-ны 06:00 цагаас 2021.01.09-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 167,006 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 15 объектын 7109 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 43 байранд 1799 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр 600 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Увс аймагт тусгаарлан ажиглах байраар бэлтгэсэн нэг байранд хийсэн хяналтаар халдвар хамгааллын бүсийг тогтоогоогүй, тэмдэглэгээ хийгээгүй, хувцас, хамгаалах хэрэгслийн нөөц, хүнсний нөөцийн бэлэн байдлыг хангаагүй, тусгаарлан ажиглах байранд ажиллах хүмүүсийг сургалтад хамруулаагүй, дадлагажуулаагүй зэрэг зөрчил илрүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.

ОНЦЛОХ: Элемент ХХК-д хяналт шалгалт хийхэд үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, машин техник хэвийн, үйлдвэрийн хүчин чадлын 11 хувь, хог хаягдал зөөвөрлөх тусгай зориулалтын автомашины 70 хувь, нийт ажиллагсдын 97 хувийг ашиглаж байна. Хог хаягдал тээвэрлэх автомашины жолооч нарыг Covid-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны ПГУ шинжилгээнд хамруулсан, хамгаалах хувцас, бээлий, амны хаалт, нүүрний хаалтаар бүрэн хангасан байна.

Эмнэлгийн аюултай хог хаягдлыг булах тусгай цэг дээр бүрэн булж устгасан бөгөөд халдварын голомтоос ирсэн орны гудас, матрасыг халдваргүйжүүлж, хатуу хог хаягдалтай хамт устгалд оруулж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг таван эмнэлэгт хийж, хүний нөөц хүрэлцээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, тусгаарлах өрөөгүй зэрэг зөрчлийг илрүүлэн албан шаардлага, зөвлөмж өгч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авав. /Өмнөговь, Завхан, Дорнод/

COVID-19-ИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЦЭГИЙН ХЯНАЛТ: Шинжилгээ авах 10 цэгт хийсэн хяналтаар шинжилгээ авах цэгийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй, халдваргүйжүүлэлт хангалтгүй зэрэг зөрчил илэрч байна.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст “Covid-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хаасан бөгөөд халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг явуулын 46 баг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллаж байна.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 152 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдал, 360 байгууллага, аж ахуйн нэгж гадна орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ хийсэн эсэхэд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 173 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 5 тусгаарлан ажиглах байр, 21 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас 5346,1 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 5319,8 кг хогийг устгасанаас 3073,5 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2246,3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: УОК, НОК, АОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 17 байгууллагад хяналт хийхэд зөрчил илрээгүй.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 581 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 266 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 493 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 971 тээврийн хэрэгсэл, 919 жолооч, хилээр гарсан 944 тээврийн хэрэгсэл, 1183 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Монгол Улсад ажиллах хугацаа нь дууссан БНХАУ-ын иргэдийг УОК-ын шийдвэрээр Замын-Үүд боомтоор БНХАУ руу буцаах үед халдвар хамгааллийг дэглэмийг мөрдүүлэн хяналт тавьж ажиллав.

Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 246, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн нийт 263 галт тэрэг, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажилласан.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 55 аж ахуйн нэгжийн 1633.9 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 5,514 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 298 улсын байцаагч хяналт тавьж 11,245 (шинжилгээ өгсөн 4,793) иргэнд зөвлөгөө өгсөн.

Тавантолгой түлш ХХК 4686.8 тн түлш үйлдвэрлэж, 4409.8 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 75 цэгт хяналт хийхэд 564.4 тн түлшний нөөцтэй байна.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ:  Хоёр объектын ундны усны аюулгүй байдал, ахуйн болон урьдчилан цэвэрлэх 1 байгууламжид хяналт шалгалт хийсэн.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 344 дээж шинжилгээнд ирж, 205 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон арчдасын 25 дээж шаардлага хангаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж