Ө.Батцэцэг Монголын анхны FIFA зэрэглэлтэй эмэгтэй шүүгч боллоо

Хуучирсан мэдээ: 2021.01.09-нд нийтлэгдсэн

Ө.Батцэцэг Монголын анхны FIFA зэрэглэлтэй эмэгтэй шүүгч боллоо

Ө.Батцэцэг Монголын анхны FIFA зэрэглэлтэй эмэгтэй шүүгч боллоо
Монголын хөлбөмбөгийн холбоо(МХБХ)-ны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) туслах шүүгчийн зэрэглэлтэй болж, 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.
Ө.Батцэцэг нь МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг. Тэрбээр эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнесс шалгууруудыг гүйцэтгэж чаддаг ирээдүйн чадварлаг шүүгч юм.
Дашрамд дурдахад, Б.Хаш-Эрдэнэ талбайн шүүгч, Э.Галбадрах, Э.Ариунболд, Ө.Батцэцэг туслах шүүгч, Р.Жаргалсайхан футзалын ОУХБХ-ны шүүгч гэсэн Монгол шүүгчид олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХөөрхөнХөөрхөн
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж