Ким Жон Ун: АНУ-ын Ерөнхийлөгч хэн ч байсан бидний дайсан

Хуучирсан мэдээ: 2021.01.09-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: АНУ-ын Ерөнхийлөгч хэн ч байсан бидний дайсан

Ким Жон Ун: АНУ-ын Ерөнхийлөгч хэн ч байсан бидний дайсан

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр /2021.01.08/ эрх баригч Хөдөлмөрчдийн намын хуралд үг хэлэх үеэрээ цөмийн зэвсгийн чадавхи, цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч солигдох гэж байгаатай холбогдуулан энэ мэдэгдлийг хийсэн гэж шинжээчид үзжээ.

Учир нь тэр хэлсэн үгэндээ “АНУ бол бидний хамгийн том дайсан. Тус улсын Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй. Тэднийг манай улсын эсрэг бодлогоо өөрчилнө гэж найдахгүй байна” гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр “дайсагнасан хүчнүүд” түрүүлж алхам хийгээгүй тохиолдолд цөмийн зэвсгээ ашиглахгүй гэдгээ мэдэгджээ.

Түүний хэлснээр тус улс цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужингийнхаа тусгалыг 15 мянган км-т хүргэж нэмэгдүүлэхийг зорьж буй аж. Мөн дайсны байд оновчтой цохилт өгөх чадвартай хос тусгалын радиусыг нэмэгдүүлж, цэргийн хиймэл дагуулыг тагнуулын зорилгоор ашиглаж, 500 км хүртэлх зайд тагнуулын нислэг үйлдэх чадвартай нисгэгчгүй нисдэг аппаратуудыг хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. Түүнчлэн дуунаас хурдан зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрөө үргэлжлүүлж, цөмийн шумбагч онгоц бүтээгээд байгаагаа Ким Жон Ун мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж