Трампыг хугацаанаас нь өмнө унагаахаар улайрч байна

Хуучирсан мэдээ: 2021.01.09-нд нийтлэгдсэн

Трампыг хугацаанаас нь өмнө унагаахаар улайрч байна

Трампыг хугацаанаас нь өмнө унагаахаар улайрч байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Дональл Трампыг дэмжигчид Лхагва гаригт /2021.01.06/ Вашингтон хотноо байрлах Конгрессын ордон руу дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн юм. Улмаар АНУ-ын сөрөг хүчнийнхний зүгээс Ерөнхийлөгч Дональд Трампыг эмх замбараагүй байдалд иргэдийг турхирсан хэмээн буруутгаж байна. Гэсэн ч үймээнийг дарж, Конгресс үргэлжлүүлэн хуралдаж, Жо Байдены ялалтыг баталгаажуулсан юм.

Конгресс дэх Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тэргүүтэй Ардчилсан намын лидерүүд Трампын бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас ердөө 12 хоногийн өмнө огцруулах асуудлыг хөндөв. Тус улсын Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу кабинетын гишүүдийн олонх дэмжвэл Трампыг олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалсан гэх шалтгаанаар хугацаанаас нь өмнө огцруулах боломжтой. Гэхдээ энэ ажиллагааг эхлүүлэх эрхтэй хүн нь түүний дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг Майк Пэнс. Мэдээж Майк Пэнс энэ санаачлгыг дэмжээгүй.

Гэтэл Ардчилсан намынхан бууж өгсөнгүй. 25-р нэмэлт өөрчлөлтөөр огцруулах гээд бүтээгүй учир Трампын эсрэг хоёр дахь удаагаа импичмент эхлүүлэхээр болжээ. Нэнси Пелоси “Нийгмийг аюултай, эмх замбараагүй байдалд уруу татсан үйлдлүүд нь түүнийг албан тушаалаас нэн даруй огцруулахаар хангалттай шалтгаан” хэмээн мэдэгдээд Даваа гаригт импичментийг эхлүүлэхээр төлөвлөснөө зарлажээ.

Ардчилсан нам 2019 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг Украинтай холбоотой асуудлаар импичментийг эхлүүлж байсан ч Сенатын танхимд Бүгд найрамдах нам олонх учир Трампыг гэм буруугүй гэж үзэн огцруулаагүй юм. Хэрэв энэ удаагийн импичментийн процесс амжилттай эхэлбэл Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр удаа импичмент зарлуулж байсан Ерөнхийлөгч болон түүхэнд бичигдэх юм байна.

Төрийн өндөр албан тушаалтныг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Ерөнхийдөө төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тогтолцоо гэж хэлж болно. Үүнд, Ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүд хамаарна. Импичментийг төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, хахууль авсан, хүнд хөнгөн гэмт хэрэг хийсэн, эрх зүйн бусад зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Конгрессийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг тохиолдолд хэрэглэдэг. АНУ-д Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг Сенатын танхим эцэслэн шийддэг. Трампын одоогийн байдлыг авч үзвэл Ардчилсан нам завсрын сонгуульд ялалт байгуулж, Сенатын танхимын олонхийг бүрдүүлсэн ч шинээр сонгогдсон сенаторууд тангараг өргөөгүй байгаа тул одоогоор Конгрессын дээд танхимын олонхийг Бүгд найрамдах нам бүрдүүлсэн хэвээр байгаа учир түүнд давуу тал байгаа гэсэн үг юм. Мөн цаг хугацааны хувьд ч бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө импичментээр Трампыг огцруулах боломж хомс байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж