Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 711 тээврийн хэрэгслээр 1392 зорчигч хот руу нэвтэрч, 982 тээврийн хэрэгслээр 1811 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын ажилчид өдөр бүр үүрэг гүйцэтгэжээ. Нийслэлийн хотын хэмжээнд гудамж замын хөдөлгөөн зохицуулалт хяналт шалгалтад 269 цэгт 663 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Холбоотой мэдээ