Цар тахлаас болж өнгөрсөн нэг жилийн турш олон улсын нисэх буудлууд үүд хаалгаа барьж, аялал жуулчлал зогсонги байдалд ороод байна. Covid-19 халдвар ирэх арван жилд аялал жуулчлалын салбарыг бүхэлд нь өөрчилнө гэж ажиглагчид дүгнэжээ. Тэгвэл “Henley Passport Index”-ээс дэлхийн хамгийн олон оронд чөлөөтэй зорчдог, хүчирхэг пасспорттой орны 2021 оны жагсаалтыг шинэчлэн гаргасан байна.
ЖАГСААЛТЫГ ЯПОН ТЭРГҮҮЛСЭН ХЭВЭЭР
Азийн орнуудын пасспорт дэлхий дахинд аяллын хүчирхэг бичиг баримт байсаар байна. Тэр дундаа Япон улсын пасспорттой иргэд дэлхийн 191 улс, орон руу визгүй болон урт хугацаагаар зорчих эрхтэй байдгаараа жагсаалтыг тэргүүлжээ. Түүнчлэн Сингапурын пасспорт 190 оронд зорчих давуу эрхтэй байдгаараа хоёрдугаарт, Өмнөд Солонгос, Герман улсууд 189 улс руу аялах боломжтой үзүүлэлтээр гуравдугаарт тус тус бичигджээ.
Харин цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зарим орнууд халдварын тархалт өндөртэй АНУ болон Европын зарим орны иргэдэд хилийн хориг тавьсан байна.
Арабын Нэгдсэн Эмират улс нь өнгөрсөн нэг жилийн турш хэд хэдэн оронтой виз хөнгөлөх, чөлөөлөх зэрэг гэрээнүүдийг байгуулснаар жагсаалтад байраа урагшлуулж чаджээ. Өдгөө тус орны пасспорттой иргэд дэлхийн 173 улсад визгүй болон удаан хугацаагаар зорчих эрхтэйгээр жагсаалтын 16-д бичигдэж байна. Эмират 2006 онд уг жагсаалтын 62-д нэрлэгдэж байсан юм.
Монгол Улсын пасспорттой иргэдийн хувьд 62 улс, орон руу чөлөөтэй зорчих эрхтэй буюу жагсаалтын 81-рт нэрлэгджээ.
2021 оны хүчирхэг пасспорттой орнууд:
- Япон (191 улс, орон)
- Сингапур (190)
- Өмнөд Солонгос, Герман (189)
- Итали, Финлянд, Испани, Люксембург (188)
- Дани, Австри (187)
- Швед, Франц, Португаль, Недерланд, Ирланд (186)
- Швейцарь, АНУ, Их Британи, Норвеги, Бельги, Шинэ-Зеланд (185)
- Грек, Малта, Чех, Австрали (184)
- Канад (183)
- Унгар (181)
Хамгийн хязгаарлагдмал эрхтэй пасспорт:
- Хойд Солонгос (39 улс, орон)
- Ливи, Балба (38)
- Палестин (37)
- Сомали, Йемен (33)
- Пакистан (32)
- Сири (29)
- Ирак (28)
- Афганистан (26)
ЭХ СУРВАЛЖ: CNN
irgen 2021-01-09 43.228.129.150
ХААШААЧ ВИЗГҮЙ БҮҮ ЯВУУЛ ҮХЛЭЭ ХАТЛАА АВААЧ ГЭЭД ОРЛИЛДООД УНАНАААААА
Зочин 2021-01-09 192.82.78.251
Nad 62 uls chin yaduu buurai uls.hugjsun ulsruu yagad vizgui zorchij blh talaar zasgiin gazar gadaad yam elchin said nar ajilaa hiihgui bna 2 hurshruu vizgui zorchij bolood bna 2ylaa delhiid hugjluuruu 1 2t ordog uls japaniig vizgui bolgo
ИРГЭН 2021-01-09 122.201.31.83
НААД 62 УЛС ЧИНЬ ЭНГИЙН ИРГЭД БУЮУ УЛААН ПАСПОРТТОЙ ХҮМҮҮСТ ХАМААРАХГҮЙ.
Зочин 2021-01-09 122.201.31.83
Наад 62 улс гэдэг чинь зөвхөн дипломат болон нүгүүн паспорт эзэмшигч хүмүүст хамаатай юм. Харин энгийн эргэд бол маш цөөхөн оронд визгүй зөрчдөг байна.
ЖДҮ эрхлэгч 2021-01-09 64.119.25.180
Хятадын өрөнд орж газар нутгаа барьцаанд орсонд орвол тэр х***а нар шаваад байгаа Өмнөговийг Японд 500 тэрбумаар түрээслэчихье.
Зочин 2021-01-09 202.55.188.97
Mongolchuudiin visagui yavdag ulsuud ni adilhan yaduu ulsuud l baigaa, zindaa zindaandaa
Зочин 2021-01-09 192.82.73.90
Монгол хүн улсдаа аз жаргалтай байхад хаашаач явах хэрэггүй.
Зочин 2021-01-09 202.9.46.206
Монгол яагаад хамгийн мууд нь ороогүй юм ? Оруулаач Мояа нар чинь 19 хөн улс руу л визгүй шдээ
Зочин 2021-01-09 59.153.114.29
Nippon banzai 🙌🙌🙌