Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд сайжруулсан шахмал түлш борлуулах 497 цэгт 4535 тонн, хангамж дундын баазад 1248 тонн түлш тээвэрлэсэн байна. Баруун, Зүүн бүсийн үйлдвэр хоногт 4688 онн сайжруулсан түлш үйлдвэрлэжээ.
Сайжруулсан шахмал түлшний түгээлтэд нийт 21 тээврийн компанийн 312 автомашин 647 удаагийн рейсээр тээвэрлэлтэд гарсан байна. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц 28830 тонн байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.