Эрүүл мэндийн салбарынхан чих хангинуулав | News.MN

Эрүүл мэндийн салбарынхан чих хангинуулав

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарынхан чих хангинуулав

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр иргэдээс 50 шахам гомдол хүсэлт иржээ. Үүнээс нэлээд нь эрүүл мэндийн салбартай холбогдож байгаа юм. Тухайлбал, №1603257433 дугаартай зочин Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт онош тогтоолгохоор бүтэн сар гаруй явсан ч одоо хэр нь оношоо тогтоолгож чадаагүй тухай гомдолложээ. Хүзүүн дээр нь гарсан зүйлийг оношилж чадахгүй байгаа аж.

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны өрхийн эмч нарт хүүхэд үзүүлэхээр онош тавьж чаддаггүй, амралтын өдөр буюу бямба гаригт дадлагын эмч нар ажиллаж байгаа тул энэ асуудалд анхаарлаа хандуулахыг  №1603250390 дугаараар хандсан зочин хэлжээ.

Мөн №1603256427 дугаараар холбогдсон зочин “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нуруу нугасны гавлын мэс заслын тасгийн эмч Содбилэгт тархины зураг авахуулж уншуулах гэсэн уншиж чадахгүй гэж байна гэж гомдол мэдүүлсэн байгаа юм.

Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайдыг томилж чадахгүй байгаа Ерөнхий сайд сайн дураараа огцрох хэрэгтэй гэх саналыг №1603253199 дугаараар холбогдсон иргэн хэлжээ.

Өнөө шөнө улс орон даяар цагийг нэг цагаар урагшлуулан зуны цагийн хуваарьт шилжинэ. Үүнийг эсэргүүцэх иргэн ч байна. №1603256094 дугаараар холбогдсон иргэн энэ тухай “Цаг урагшлах асуудлыг дэмжихгүй байна. Цаг урагшилж байгаагаас хөгшин настай хүмүүс болон хүүхдүүдэд бие организмд хямрал үүсэж байна. Байгалийн жам ёсоор амьдрах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлжээ.

Мөн дараах гомдлууд ирсэн байна. Үүнд №1603250958 дугаартай зочин “Төв аймгийн Эрдэнэ сум 3-р баг Баянтуул суурин гэдэг газрын гэрчилгээг Төв аймгийн Засаг дарга нь олгосон.  Гэтэл энэ газар нь төрийн хамгаалалттай газар учир зарах борлуулахыг хориглоно гэсэн. Холбогдох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хүмүүстэй нь уулзсан боловч мэдэх хүн байхгүй байна.

№1603259419 “Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны Алтайн 9-р гудамжны хогийг нэгдүгээр сараас хойш ачихгүй байна. Арга хэмжээ авч өгнө үү.

№1603257487 дугаараа холбогдсон зочин “Замын цагдаагийн торгуулаа төлсөн байхад torguuli.mn дээр төлөгдсөн гэсэн төлөв гарч ирэхгүй байна. 2015 оны арванхоёрдугаар сар мөн 2016 оны нэгдүгээр сарын торгууль төлөөгүй гэдгээр байсаар байна.

№1603259507 “Их дэлгүүрийн зүүн талын машины зогсоол дээр машин тавьсан гэтэл торгуулийн хуудас ирж байна. Машины дугаар УНЦ-1411 үүнийг шалгаж өгнө үү.

№1603250685 “Замын цагдаагийн тухай хуулийн жолоочийн хариуцлагын тухай хуульд бүс зүүгээгүй бол оноо хасна гэж заасан байгаа.Гэтэл давхар мөнгөн торгууль авч байна. Энэ ямар учиртай юм бэ.  Замын цагдаагийн газарт энэ талаар хэлэх гээд залгахаар утас нь холбогдохгүй юм” гэжээ.

Г.ХОРОЛ
 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

dovdon 2016-03-25 87.152.45.106

Eronhii caid ta ooriin buren erhiin daguu Eruul mendiin caidaa tomilohgui yagaad baigaa um bee? caidgui yamnii ajil uragsh yavahiig boliloo gedgiig irged bid helee helgiirtel helj baigaag... ooriin ajilaa ooroo hii zov ch buruuch bol tanii l hiih ajil zorigtoi daichin baimaar baigaa um daa.

Зочин 2016-03-25 202.179.26.207

Зуны цагийн хувиар гэдэг нь нэг цагаар эрт босно гэсэн үг, хүний эрүүл ахуйд нөлөөлөх зүйл огт үгүй, Харин өглөө эрт нар гарч агаарын ионжилт идэвхижсэн үед унтаж байвал хүний бие нозоорч биеийн идэвхитэй амьдрал мууддаг . Иймд зун үд хүртэл унтаж байдаг хүн байдаггүй , хүн бүхэн эрт сэрж агаарын сийрэг - хүчил төрөгчөөр баян үед нь босч ажлаа амжуулж байдаг, оройн эрт амарч биеийн алжаалаа тайлж байдаг шүүд. Зуны цагийн хувиар энэ тэр ярихгүйгээр ажлжж нэг цагаар эхлүүлж болно шүүдээ Тэхдээ бүх байгууллага , үйлчилгээний газрын цагийн хувиарыг өөрчлөхөд их зардал гаргахгүй тулд л зуны цагийн хувиарт шилжүүлж байгаа гэж яриад байгаа юм. Ажлын цагаа эрт эхлэснээр орой нь илүү олон цаг амрах , хувийн ажлаа амжуулах боломж олдож байгааг өөртөө сайн ашиглах хэрэгтэй шүү.

зочин 2016-03-25 122.201.21.97

АН засаг аваад бүхий л зүйлсийг 4 хөн жилийн дотор дампууруулж дуусгалаа, энэ намаас яаралтай салахгүй бол улс орон бусдын хараат болоход ойрхон байна шүү

бат үүл даргатай хариуцлага тооц 2016-03-25 202.179.18.61

энэ батүүл даргын харяа газрын эмнэлэг нийслэлийн бүх дүүрэг, өрхийн эмнэлгүүд бат үүл даргын харяанд байдаг юм шүү

Зочин 2016-03-25 202.179.24.254

Өрхийн эмнэлэг хагас сайнд ажиллах ёсгүй, хөдөлмөрийн хууль зөрчин ажиллуулж байгаагаас гадна илүү цагийн мөнгө өгдөггүй байдалд ЭРҮҮЛ мэдийн яам анхаарч арга хэмжээ авна уу???. Нарийн оношийг 2, 3-р шатлалын эмнэлгүүд ч нарийн шинжилгээгүй тавьж чадахгүй байгаа шүү. ЭМЯам дампуурч дууссан газар болоход тун ойрхон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж