Засгийн газартаа томоохон сэлгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Засгийн газартаа томоохон сэлгээ хийлээ

Ли Мен Бак. Фото ©AFP

Өмнөд Солонгосын Засгийн газарт томоохон халаа сэлгээг ням гаригт хийжээ. Ерөнхий сайд Чон Ун Чхан (Chung Un-chan) тэргүүтэй долоон сайд солигдож байна.
Ерөнхий сайдын хамт Боловсролын, Соёлын, Хөдөө аж ахуйн, Эдийн засгийн, Эрүүл мэндийн, Хөдөлмөрийн, Онцгой хэргийн сайд нар албаа өглөө. Ерөнхийлөгч Ли Мен Бак Ерөнхий сайдад  Кенсан-Намдо мужийн захирагч байсан Ким Таэ Хо (Kim Tae-ho) гэдэг хүнийг дэвшүүлжээ. Түүний парламент нь батлах ёстой.

Өмнөд Солонгосын улс төрийн дээд хэсгийн солилцоо нь эрх баригч нам “Ханнара”-д гол шалгалт нь болсон хоёр долоо хоногийн өмнөх нэмэлт сонгуулийн дараа хийгдлээ. Сонгуульд Ерөнхийлөгчийн эрх баригч нам л ялсан юм.

Хуучин Ерөнхий сайд Чон Ун Ханы хувьд тэрээр Сөүлээс төрийн байгууллагуудыг гаргах ажиллагаанд нь саад хийхээр оролдсон учраас огцров. Өмнөх Ерөнхий сайд Хан Сын Сугийн Засгийн газар ийм шийдвэр гаргасныг Ерөнхийлөгчийн захиргаа эсэргүүцэж байсан ба Чон Ун Ханы  шинэ танхим сайд нарыг хотоос гаргахгүй гэж ажилласан нь бүтэлгүйтэж, парламент нь түүний өмнөх Хан Сын Сугийн санаачилгыг дэмжсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж