Ч.Хүрэлбаатар: Диктатор гараад ирчихсэн юм уу

Хуучирсан мэдээ: 2021.01.09-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Диктатор гараад ирчихсэн юм уу

Ч.Хүрэлбаатар: Диктатор гараад ирчихсэн юм уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх Covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өчигдөр /2021.01.08/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан нь маргаан дагууллаа.

Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Оффшороос ямар ч мөнгө Төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол Улс хууль дүрэмгүй улс уу? Диктатор гараад ирчихсэн юм уу?" хэмээн жиргэж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бодитоор хэрэгжих боломжгүй  гэдгийг мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 2020 оны сүүлээс хойш өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр ярьж байгаа ч ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх нь эргэлзээтэй тул хэрэгжихгүй байсаар байна.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
24
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж