Хулгайн замаар ирсэн тээврийн хэрэгслийг журамлаж, торгоно

Хуучирсан мэдээ: 2021.01.09-нд нийтлэгдсэн

Хулгайн замаар ирсэн тээврийн хэрэгслийг журамлаж, торгоно

Хулгайн замаар ирсэн тээврийн хэрэгслийг журамлаж, торгоно

Сумдын Онцгой комиссын зөвшөөрлийн бичгийг үндэслэн Дархан-Уул аймгийн сумд хоорондын хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа бол Улаанбаатар хотоос хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэнийг хүлээн авах ажлыг түр хязгаарласан.

Гэвч  батлагдаагүй зам маршрутаар хот хооронд зорчих, PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг орон нутагт тээвэрлэх, ашиг хонжоо олох зорилгоор хулгайн тээвэр эрхлэх зөрчил нэмэгдэх хандлагатай байна.

Тиймээс хяналтын 19 постын үйл ажиллагааг чангаруулж, голомттой бүсээс хулгайгаар ирсэн тохиолдолд 14 хоног тусгаарлан 700-900 мянган төгрөгөөр торгож тээврийн хэрэгслийг журамлах шийдвэр гаргажээ.

Иймд, иргэдийг Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг баримтлан халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулахыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас анхааруулж байна.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж