Дональд Трамп шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүйгээ “Twitter”-тээ мэдэгджээ. Тэрбээр “Сонирхсон бүх хүмүүст хандаж хэлэхэд би нэгдүгээр сарын 20-ны өдөр болох тангараг өргөх ёслолд оролцохгүй” гэж мэдэгдсэн байна. Харамсалтай нь энэ түүний сүүлийн жиргээ байв. Учир нь “Twitter” компани түүний 88 сая дагагдтай хаягийг бүр мөсөн хааж байгаагаа зарласан билээ.
Ийнхүү Дональд Трамп шинэ Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцдог түүхэн уламжлалыг эвдэж байна. Гэхдээ дэд Ерөнхийлөгч Майк Пенс Байдены тангаргийн ёслолд оролцох юм байна.
Энэ мэдээг сонссон Жо Байден “Харин ч сайн зүйл болжээ. Тэр надад өөрийнх нь талаар хамгийн муухай ойлголтыг давсан үйлдэл гаргасан. Трамп улс орноо дэлхий даяар ичгүүртэй байдалд оруулсан. Тэр энэ албыг хашихад зохимжгүй хүн” хэмээн хэлжээ.
Тус улсын түүхэнд хуучин Ерөнхийлөгч нь шинэ Ерөнхийлөгчийнхөө тангаргийн ёслолд оролцоогүй маш цөөн тохиолдол байдаг нь Жон Адамс, Жон Куинси Адамс, Эндрью Жонсон нар юм.
Харин орчин үеийн Ерөнхийлөгч нараас ганцхан Ричард Никсон нь Жеральд Фордын тангаргийн ёслолд оролцоогүй юм. Гэхдээ тухайн үед Уотергэйтийн дуулианы улмаас Никсон хугацаанаасаа өмнө огцорсон учраас оролцоогүй билээ.
Энэ сарын 20-нд болох Жо Байдены тангараг өргөх ёслолд Дональд Трамп, Жимми Картер нараас бусад амьд сэрүүн байгаа АНУ-ын бүх экс Ерөнхийлөгч нар оролцохоор аж. Харин 96 настай Картерын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болжээ.
Эх сурвалж: CNN, Guardian
Зочин 2021-01-09 108.185.222.195
Trump мөд үхэж далд ор! .
Зочин 2021-01-09 88.103.239.94
Трамр ерөнхийлөгч хэвээрээ үлдэнэ!👍👍👍
Зочин 2021-01-09 192.82.77.124
Cham shig otsgoroor tend dytav gej… pamperstai patsaan shig avirlana.
Зочин 2021-01-09 122.201.31.132
Хүний хүмүүжил гэдэг юм яасан чухал юм бэ!! гэдгийг харуулж бн! Хүмүүжилд нас , мөнгө, мэдлэг боловсрол огт хамаагүй юм биш үү?? Хүмүүжилгүй бол мэдлэг боловсролтой араатанууд болчдог юм бн!!
Зочин 2021-01-09 66.181.161.81
За бараг тэр нь ч хэн хэнд нь өлзийтэй дөө. Тэгэхгүй бол Трамп явсан газар нэг юм болышд …
Зочин 2021-01-09 203.91.115.47
манайхны мэдээ гэж хог юм даа.BBC, CNN -ий мэдээг яг таг хуулах юм. Луйврын сонгууль болсон доо.
Зочин 2021-01-09 172.58.43.105
Trumpiig demjij baigaa humuusiig neg harchih tegeed uuriigoo neg harchih….hahaha
Зочин 2021-01-09 172.58.43.105
Ihenh n “white supremist”uud baigaa . Chi mongol bol ***** , chi oros bol oilgomjtoi l doo. Aan tiim ene uimeend orosuud oh baisan gesen shuu!!!!!
Зочин 2021-01-09 202.179.25.140
Гэхдээ Трампын үед Монголын нэхмэл бүтээгдэхүүнүүдийг авах шийдвэр гарсан биз дээ. Амеркийн ардчилсан нам хэзээ Монголд нүүр өгч байлаа.
Зочин 2021-01-09 202.55.188.97
Tegsen chin Biden tangarag urguh yoslol deer buuduulj ene ter, esvel genet zurkh ni zogsoj ene ter, biye muutai jaahan uimraa bolj baigaa hun shuu dee
Зочин 2021-01-09 202.179.25.140
Байден өөртөө итгэлтэй, хангалуун амьдралтай өссөн, бусдын дэмжлэгээр өдий хүрсэн, боловсролтой хүмүүжилтэй. Гэхдээ энэ нь түүнийг АНУ-ыг удирдах ёстой гэсэн шалтгаан биш.
Зочин 2021-01-09 103.26.193.75
zuv shdee luivar deer ochij yugaa hiideg yum