Дартсын тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцов

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Дартсын тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцов

БНХАУ-ын Бээжин хотноо болсон дартсын “The 5th Capital Open” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод иржээ. Энэ сарын 19-20-ний өдрүүдэд болсон тус тэмцээнд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Эрдэнэчимэг мөнгөн медаль хүртсэн бол Ш.Ган-Эрдэнэ, Ж.Ганчимэг нар ангилалдаа V байрт орсон байна. Мөн Х.Одхүү, В.Лхагвадорж, Г.Сүрэн нар шилдэг 10-т багтжээ. Тэмцээнд эрэгтэй 320, эмэгтэй 64 таммрчин оролцсон байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж