“The Weeknd” гоо сайхны мэс засал хийлгэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2021.01.09-нд нийтлэгдсэн

“The Weeknd” гоо сайхны мэс засал хийлгэсэн үү?

“The Weeknd” гоо сайхны мэс засал хийлгэсэн үү?

“The Weeknd” гэх нэрээрээ алдартай Канадын дуучин Эйбел Тесфайе нэгдүгээр сарын 5-нд  “Save Your Tears” (Нулимсаа гамна) нэртэй шинэ дуугаа цацсан нь олны анхаарлыг татсан юм. Учир нь шинэ дууны видео клипэнд түүний уруул нь зузаарч, шанаа нь өргөсөж, хацар нь хонхойх зэргээр нүүр царай нь эрс өөрчлөгдсөн нь хүмүүсийн дунд “The Weeknd” гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэх таамаг, маргааныг дагуулсан юм.

Үнэн хэрэгтээ “The Weeknd” гоо сайхны хагалгаанд ороогүй бөгөөд нүүр хувиргалтаар энэхүү дүр төрхийг бүтээжээ. Тэрбээр 2019 оноос хойш визуал дизайн чиглэлд илүү сонирхох болсонтой нь энэ үйлдэл нь холбоотой аж.

Тэрбээр удахгүй эхлэх “2021 Super Bowl,” шоунд оролцохоор болсноо өчигдөр зарласан юм. Өдгөө 30 настай дуучин  “The Weeknd” өмнө нь 2020 оны АНУ-ын дуу хөгжим шалгаруулах наадамд нүүрээ бүхэлд нь марлаар ороон оролцсон байдаг.

ЭХ СУРВАЛЖ: US WEEKLY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж