“Twitter” компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 88 сая дагагчтай албан ёсны хаягийг бүрмөсөн хааж байгаагаа зарлажээ. Түүнийг компанийн нийтлэлийн бодлогыг удаа дараа зөрчиж, ард иргэдийг хүчирхийлэлд уриалан дуудсан агуулагтай мэдээлэл нийтэлсэн гэж ийм хатуу арга хэмжээ авсан гэнэ.
Хоёр хоногийн өмнө Вашингтон хотноо болсон үймээн самууны үеэр тус компани Трампын хаягийг 12 цагийн хугацаатай түр түдгэлзүүлсэн бөгөөд эргээд сэргээгээд байсан юм. Вашингтон хотноо байрлах АНУ-ын Конгрессын ордон руу Трампыг дэмжигчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэн дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас таван хүн амиа алдсан билээ.
Энэ үеэр тэрбээр дэмжигчдээ эмх замбараагүй байдлаа зогсоохыг уриалсан ч сонгуулийн үр дүн будилаантай болсон гэсэн байр сууриа цахим сүлжээгээр дамжуулан илэрхийлсээр байв. Зөвхөн “Twitter” төдийгүй “Facebook” компани ч Трампын хаягийг үймээн самууны үеэр 24 цагийн хугацаанд блоколсон бөгөөд дахин 14 хоног сунгаад байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ