Жүдогийн шигшээтэй хамт цахим спортын баг Дохаг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.09-нд нийтлэгдсэн

Жүдогийн шигшээтэй хамт цахим спортын баг Дохаг зорьжээ

Жүдогийн шигшээтэй хамт цахим спортын баг Дохаг зорьжээ

Монголын жүдогийн шигшээ баг ирэх Даваа гаригт эхлэх Дохагийн дэлхийн мастерст зодоглохоор Катар улсын зорьсон билээ. Тэгвэл жүдогийн шигшээ багийн хамтаар Монголын ZEUS Esports баг PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр (2021.01.08) Хүннү Эйр авиа компанийн онгоцоор Дохаг зорьжээ. PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх нэгдүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Катарын хөрш Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын Кока-Кола цэнгэлдэхэд зохион байгуулагдах аж.

ZEUS Esports багийн үндсэн бүрэлдэхүүнд О.Бат-Оргил, С.Ундрах, Б.Золбоот, Н.Дулаанжаргал, Б.Тэнгис, Б.Билгүүн нар багтдаг.

Монгол улсаа төлөөлөн оролцох ZEUS Esports багийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан PUBG Mobile Club Open Fall Split 2020 – WildCard Finals тэмцээний аваргаар тодорч дэлхийн аваргад өрсөлдөх 24 багийн нэгээр тодорсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж