Миний мэдэгдэл өөрийгөө ч, гэр бүлээ ч эрсдэлд оруулж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.09-нд нийтлэгдсэн

Миний мэдэгдэл өөрийгөө ч, гэр бүлээ ч эрсдэлд оруулж байна

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


МИНИЙ МЭДЭГДЭЛ ӨӨРИЙГӨӨ Ч, ГЭР БҮЛЭЭ Ч ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙНА

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Таны ард С.Эрдэнэ мөн Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэх хардлага нийгэмд байна. Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн нь хэн нэгний нөлөө, оролцоо байв уу. Ер нь яагаад энэ тухайгаа эрт зарлаж, гэрэл цохиулав?

-Хариуцлагатай хэлье. Намайг ийм мэдэгдэл хийнэ гэдгийг хэн нэгэн улстөрч, дарга нар байтугай гэр бүлийнхэн маань ч мэдээгүй байсан. Ойр дотныхон маань бүгд гайхаж хүлээж авах шиг боллоо. Тал талаас л "Үнэн үү" гээд утсаар залгаж асууцгаасан. Он гарангуут мэдэгдэл хийнэ гэдгээ би өөрөө тооцож, бэлдсэн байсан. С.Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга нар яаж яваад надтай хардагдаад байгаа юм бол доо. Аль алинтай нь уулзаагүй, яриагүй их удаж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХҮРЭЭНД ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙСАН 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор Д.Гангабаатартай ярилцлаа.

-ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг томилж, чөлөөлдөг болсон нь шүүх засаглал дахь нэг хямрал байсан гэж хэлж болно. Энэ гажуудлыг засаж чадаж байгаа юу?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан зохицуулалт өөрчлөгдөнө. Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд шүүгчийг огцруулахыг Үндсэн хуулиар хориглодог.

Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналын дагуу Ерөнхийлөгч шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх болон огцруулдаг байсан. Энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн дагуу байгуулагдах Шүүхийн сахилгын хороо шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулдаг болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


ХЭТРҮҮЛЖ ХЭРЭГЛЭЭГҮЙ БОЛ ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ ТЭГЛЭНЭ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ станц” ТӨХК-ын дэд захирал Б.Бат-Эрдэнээс цахилгааны төлбөртэй холбоотой асуудлыг  тодрууллаа.

-Арванхоёрдугаар сарын 1-ээс нэгдүгээр  сарын  цахилгааны тооцооллыг гаргахдаа хоног хуваах уу?

-Хоног хуваахгүй. Цахилгааны төлбөрийн бүтэн сараар тэглэх учраас иргэдийн гомдол ч багасах болов уу гэх хүлээлт байна. Энэ талаар иргэд ч бас сайн ойлголттой болсон байх биз.  Засгийн газрын тогтоолын дагуу айл өрх, албан байгууллагууд маань өмнөх оны мөн үеийн хэрэглээний түвшинд цахилгаан эрчим хүчийг хэргэлсэн тохиолдолд танын цахилгааны төлбөр 100 хувь хөнгөлөгдөх боломжтой. Хэрвээ давсан бол та өөрөө төлнө гэдэг зүйлийг л сайн ойлгох шаардлагатай. Тиймээс та бүхэн хэрэглээндээ хяналттай хандах хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


ХӨЛ ХОРИОТОЙ Ч ЦАХИМААР ХУРАЛДАН, ГРУПП СУНГАЖ БАЙГАА

Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга П.Лхагвадоржтой ярилцлаа. 

-Covid-19 цар тахал дотоодод гарснаас хойш групп сунгахгүй байна гэх асуудал их хөндөгдөх боллоо. Халдвараас сэргийлж энэ ажлыг түр зогсоогоод байна уу, тодорхой мэдээлэл өгөөч?

Групп сунгалт хэвийн үргэлжилж байгаа гэдгийг хэлье. Монгол Улсад Covid-19 халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн цагаас хойш буюу 2020 оны хоёрдугаар сараас эхлээд  21 аймаг, есөн дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын хурлыг цахимаар хуралдах чиглэл өгсөн байсан. Энэ дагуу групп тогтоолгох, сунгуулах иргэдийг эмнэлгийн байгууллагад ирүүлэхгүйгээр бичиг баримт, үзлэг шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн цахимаар хуралддаг болсон.

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ээс хатуу хөл хорио тогтоосон үеэс хоёр долоо хоногийн хугацаатай аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын хурлыг түр зогсоосон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх комиссыг эргэн хуралдах чиглэл өгсөн учраас  21 аймаг, есөн дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн  магадлалын комисс иргэдийг ирүүлэхгүйгээр  бичиг баримтыг нь  үндэслэн  асуудлыг  шийдвэрлээд явж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


ЭНЭ ЖИЛИЙН ТРЕНД НҮҮР БУДАЛТАД НЕОН ӨНГӨНҮҮД ОРЖ ИРЛЭЭ

Дэлхийн гоо сайханчдын олимп гэгддэг "OMC Hair world" буюу дэлхийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд хуримын нүүр будалтын төрлөөр алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон Б.Энхчимэгтэй ярилцлаа

-Таны хувьд нүүр будалт хийхдээ эхлээд юуг анхаардаг вэ?

-Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй. Өөр өөрийн онцлог төрхтэй. Та нүүр будалтаар яаж л бол яаж л хувирч болно. Нүүр будалт дотроо маш олон төрөл. Тухайн нөхцөл байдалд нь тохируулж будах нь хамгаас чухал. Бидний өдөр тутмын нүүр будалтын зорилго нь хүнийг тэс өөр, танихгүй болгох биш. Тухайн хүний өөрийн гэсэн давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэнг бага зэрэг тодотгож, гэрэлтүүлж, өөртөө итгэлтэй байхад нь туслах гэж боддог. Тиймээс натурал нүүр будалтыг илүү чухалчилдаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж