Шинжилгээний бүх цэг зөвхөн Баянголд ажиллана | News.MN

Шинжилгээний бүх цэг зөвхөн Баянголд ажиллана

COVID-19

Шинжилгээний бүх цэг зөвхөн Баянголд ажиллана

Шинжилгээний бүх цэг зөвхөн Баянголд ажиллана

Нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд Covid-19 халдвар голомтлон гарсантай холбогдуулан энэ сарын 8-10-ны хооронд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг өчигдрөөс /2021.01.08/ зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, явуулын 46 баг халдвар илрүүлэх, тандах шинжилгээг хийж байгаа бөгөөд эрүүл мэнд байгууллагын 230 эмч ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй алба хаагч дайчлагдан ажиллаж байна.

Түүнчлэн халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийг энэ Бямба, Ням гаригт Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нэмэлтээр ажиллуулахаар боллоо.

Ингэснээр дээрх хороодод халдвар илрүүлэх, тандах шинжилгээнд явуулын 58 багийн 360 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм. Тиймээс энэ амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй болохыг иргэд, олон нийтэд мэдэгдэж байна.

Ирэх Даваа гариг буюу нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-09 66.181.186.131

Шинжилгээ авах хариу гарах нь хурдан шуурхай болсон бна билээ Баярлалаа

Avatar

Irgen 2021-01-09 202.9.46.117

Amidral bayan. Ajlaa medehgui darga naraas bolj ih chiregdej bna. Onoodor BGD iin 13 r surguuli dr pcr ogoh gej ochloo. Boon oocher. Yun 1.5 m zai. Heden tsagdaa sonsogch ni zugeer l haalga manaj bna. Ingej ajil hh yamar hereg bna. Huns teevriin, ar geriin gachigdal gd mash olon hun zovhon 1 tsegt boognorov. Ene tegeed hamgaalalt mon uu. Odor 1 tsagt ochson hun pcr ogch chadalgui irlee. Bie ni genet muudsan eejtei Darhand ochood uulzmaar bdag. Ene hj bgaa ajil ni arai bish ee. Yah ve.

Avatar

Зочин 2021-01-09 139.5.219.169

Хүний амьдрал баян шүү дээ, хотод байгаа хүний ойр дотны хамаатан садан гэр бүлийн аль нэг нь бурхан болвол яах вэ, тэр хүн хаана яаралтай шинжилгээ өгч хариу нь хэзээ гарч ажил явдалд нь оролцох, эсхүл ажил явдлыг нь зохицуулах юм бэ, мэдээж хэрэг товчоодоор гаргахгүй, заавал шинжилгээ өг гэнэ, хариуг нь харна гэнэ, тэгэхээр бямба ням гаригт шинжилгээ өгч чадаагүй хүн даваа гаригт нэг юм өглөө гэхэд хариу нь мөн 2, 3 хоног хүлээгдэнэ, ингээд л төрийн хүнд сурталтай иргэдийг хохирооно

Avatar

Зочин 2021-01-09 202.55.188.97

Ene soliotuuudiin ajillaj baigaag ni ee, umnu ni Bayanzurkh geel solioroood baisan, odoo Bayangol geel soliorchh baina, daraa ni bas ali duureg geel soliorohh bol

Avatar

Зочин 2021-01-09 64.119.16.227

Бусад дүүргүүдээр гарчихвал яахын.

Avatar

Зочин 2021-01-09 49.0.212.165

Яг үнэн, 5 шард гарчаад байхад яагаад 4 хоног таг дуугүй байна аа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж