Улаанбаатарт өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн, уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутгаар болон Туул голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 8-13 градус, бусад нутгаар өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ