“Плейбой”-г худалдахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

“Плейбой”-г худалдахаар болжээ

“Плейбой Энтерпрайзис”–ыг худалдах тухай яриа гарч эхэлжээ.

Томчууд сэтгүүл, хувийн телевизтэй, реалити шоугаараар алдартай энэ группын үнэ 500 сая ам.доллараас эхэлж магадгүй гэж шинжээчид хэлж байна.

Плейбой сэтгүүл үеэ өнгөрөөсөн зүйл хэмээн нүцгэн зураг нийтлэхээ больсон билээ. 1975 онд 5.6 сая хувь хэвлэгдэж байсан сэтгүүлийн хэвлэлтийн тоо  өнгөрсөн онд 800,000 болтлоо буурсан юм.

“Плейбой Энтерпрайзис”–ыг худалдах ажлыг хөрөнгө оруулалтын Moelis & Co банк хариуцахаар  болжээ.

Хью Хефнер Плейбой сэтгүүлийг 1953 онд жүжигчин Мэрлин Монротой хамт гаргаж байсан юм. Сэтгүүл маш их шуугиан тарьж, дорхноо алдаршсан төдийгүй зангиатай туулайны лого брэнд болж, маш олон клуб, рестораны бизнест ашиглагдах болсон юм.

Лос Анжелес дах Плэйбойн шилтгээн баячууд, нэр алдартнуудын зугаа цэнгэлийн газар гэдгээрээ хамгийн алдартай нь билээ.

2011 онд Хью Хефнер болон хөрөнгө оруулалтын Rizvi Traverse Management компанийг хувьдаа авснаас хойш компани санхүүгийн хэцүү нөхцөл байдалд орсон юм. Хью Хефнер Лос Анжелес дах Плэйбойн шилтгээнээ нэгдүгээр сард худалдахаа зарласан бөгөөд анхны үнэ 200 сая ам.доллараас эхэлж байгаа ажээ.

Хэрэв шилтгээн 200 сая ам.доллараар худалдаалагдвал Лос Анжелес дах хувийн орд харшуудаас хамгийн их үнэ хүрсэн үл хөдлөх хөрөнгө болох юм.

Томчуудын алдартай сэтгүүл нүцгэн зураг нийтлэхээ больсноос хойш зар сурталчилгааны компаниуд хамтарч ажиллахаа больсноос гадна интернэт порнограф дэлгэрснээс сэтгүүлийн борлуулалт асар их буурсан талаар  “Плейбой Энтерпрайзис” –ын гүйцэтгэх захирал Скотт Фландерс ярьсан байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж