Тайваньтай хамтарч чацарганы үйлдвэр барина | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тайваньтай хамтарч чацарганы үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Тайваньтай хамтарч чацарганы үйлдвэр барина

Монгол, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Хун Хоу Минээр ахлуулсан Тайванийн бизнесийн төлөөлөгчид Увс аймагт ажиллалаа. Тэд өнөөдөр Увс аймгийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааныхаа талаар зөвлөлдлөө. Монгол, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хувьд Увс аймагт үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамтран ажиллахаар хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа түншүүдийн нэг. Тэд Улаангомын хэрэглэгчдийн усанд хэд хэдэн удаагийн сорил, судалгаа хийж ус цэвэршүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Энэ удаад ус цэвэршүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой ойлголцолд хүрэхээр иржээ. Тайваньтай хамтын ажиллагаа өргөжүүлж буй дараагийн салбар нь чацарганын боловсруулах үйлдвэр. Тайван, Малайз, Монголын хамтарсан Чацарганын үйлдвэр байгуулах төсөл яригдаж байна. Монголын хамтрагч нь 20-40 хувьд нь хөрөнгө оруулж, дотоодын зах зээлээ хариуцан ажиллах юм байна. Энэ удаагийн ажлын аяллаараа бизнесийн хамтрагч түншүүдийн холбож, ажлаа эхлэхэд Монгол, Тайванийн хамтын ажиллагааны нийгэмлэг ихээхэн анхаарч байгаа юм байна.

Л.ХАЛИУ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-25 180.235.178.104

Өөрсдөө зээл аваад л үйлдвэртэй болчооч. Тэгээд л экспортлоод хаячаач. Заавал хүний гар харж царай алдах юмаа. Увсуудыг арай ухаантай гэж бодсон юмсан. Зүгээр нэг бэлтгэн нийлүүлэгч байх ямар хэрэг байна.

Зочин 2016-03-25 202.70.33.242

uildver barih ni zuv shuu bitgii l humuusiin saihan setgel ruu shunal urvalt helsen yarisnaasaa butsdag zangaasaa bolood ys hiichiheerei dee mongolchuud mini ta buhnees l buh yam uusdeg shuu

Зочин 2016-03-25 103.57.93.208

монголыг бас зүгээр тариалагч болгож энэ хоёр нь үйлдвэрээд хөрөнгө оруулсан илүү авч монголд хэдэн жилийн дараа ашиг нь орох бол бас 30-40 жилийн дараа манайд орно гэх болуу жинхэнэ эзэд нь насан хүрэхгүй алга болно үлдсэн хэд маан хэзээний юмын мэдэхгүй анзаарахгүй өнгөрнө биз дээ

Зочин 2016-03-25 103.23.51.1

Mongolchuud chatsargana niiluulegchid bolloo, Afrikt banan taridag ulsuud bayajihgui baij l baina

Зочин 2016-03-25 122.201.31.250

Дэвшил