
Хэвлэлийн агентлагуудын мэдээнд амь үрэгдэгсдийн тоог 20,43, 60 гэх мэтээр нэрлэж байна. Мөн шархдагсдын тоо 200 орчим болж магадгүй гэнэ.
Богино холболт ослын гол шалтгаан гэж цагдаагийнхан мэдэгдсэн байлаа. Гэсэн ч хотын аюулгүй байдлын албаныхан алан хядах ажиллагаа байж болох хувилбарыг бас авч үзэж байгаа ажээ. Гэрч нарын яриагаар зах дээр наад зах нь 2-3 дэлбэрэлт гарсан гэнэ.