Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав | News.MN

Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав

Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав

Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй байсан хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу өчигдөр /2021.01.07/ нутаг буцаажээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гадаадын иргэдийг эх оронд нь буцаах ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан байна.  Эдгээр иргэд нь Монгол Улсад өнгөрөгч оны ес, аравдугаар сард хөдөлмөр эрхлэх визээр ирж оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан иргэд аж.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 840.000 төгрөгийг сар бүр ажлын байрны төлбөрт төлдөг байна.

Дээрх иргэд нь Монгол Улсад гурван сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байсан ба улсын төсөвт дунджаар 600 орчим сая төгрөгийг татвар хураамжийг тушааж , аливаа зөрчилд холбогдоогүй байна.

Цаашид хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дуусч буй иргэдийг тухай бүр үе шаттайгаар нутаг буцаах аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-01-08 66.181.161.124

Хятадуудыг нэн яаралтай гаргах хамгийн том боломж бол энэ цаг үе.

Avatar

ЗОЧИН 2021-01-08 66.181.191.55

ОРЖ ИРСЭНИЙГ МЭДЭГДЭЭГҮЙ БАЙЖ ГАРСАНЫГ НЬ ЗАРЛААД БАЙНА УУ

Avatar

Зочин 2021-01-08 112.72.6.166

Coronag amjilttai taraachihaad nutag butslaa.ochiod bugd shagnuulah biz.

Avatar

Ахмад 2021-01-08 66.181.161.45

Ийм л байхгүй юу. Тэднийг чинь монголийгэзлэх цэрэг оруулчихсан юм шиг л цуураад байцгаасан. Бид хийж чадахгүй юмыг хтйж өгөөл буцаж байгаадаа

Avatar

Иргэн 2021-01-08 202.9.46.141

Үнэн нутаг буцааж л байвал аштай юу да.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж