Өнгөрсөн оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн ИТХ-ын 23 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаяр МАН-д элссэнээр хуучин намын гишүүд, дэмжигчид нь өндөг шидэж, гурил цацан дургүйцлээ илэрхийлж байсан удаатай. Мөн энэхүү үйл явдалтай зэрэгцэн "МАН-аас түүнд “Энканто” хотхонд таван өрөө байр, мөн албан тушаал амалсан" гэх "бор шувуу" нисэхэд тэрбээр үгүйсгэсэн. Тэгвэл дээрх дуулиан шуугиан оргүй биш байсныг Э.Магнайбаяр өнөөдөр /2021.01.08/ “Баянгол-хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын даргаар томилогдсон шийдвэрээс харж болох нь ээ.
Үүнээс гадна “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзулыг томилсон нь олныг гайхашруулж, "МАН-ыг дагасан залуус шагнал хүртэж байна" гэх цуурайг хадаагаад эхэллээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ