Б.Сарандаваа мөнгө олдоггүй

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Б.Сарандаваа мөнгө олдоггүй

“Монгол аура” төвийн захирал Б.Сарандаваагийн далласан газар мөнгө эргэлддэг гэж монголчууд боддог. Монголчуудыгаа баяжуулахаар мөнгө далладаг тэрбээр өөрөө харин хоосон хоцордог гэнэ шүү.

Тэрбээр саяхан бөөн хүн цуглуулж хийсэн цэнгүүнээсээ “шатаж” хоцорсон тухайгаа сэтгүүлчид ярьжээ. Б.Сарандавааг дагавал “сарны гэрэл” гээд түрийвчээ даллавал зүгээр сууж байхад л мөнгө ороод ирнэ гэж итгэдэг хүн Монголд цөөнгүй. Түүнийг наанаа муулсан мөртлөө л цаанаа бол цэнгүүн бүр дээр нь очоод томоос том түрийвчээ даллаад сууж байдаг олны танил хүн цөөнгүй гэсэн. Гэхдээ мөнгө далладаг гэх Сарандаваа шатахаар түүнийг дагаад намираад байгаа хүмүүс “хоосон” хоцрох нь аргагүй юм уу. Мөнгө мөнгөө дууддаг ч Бөхийн өргөөнд нисээд очихгүй нь лав.

Эсвэл тэнгэрээс буусан бүх мөнгөө далласан, дагасан хүмүүсийнхээ түрийвчинд хийчихээд өөрөө  хоосон хоцордог  юм билүү хэн мэдлээ. Ямар ч гэсэн Б.Сарандаваа мөнгө олох даллагын цэнгүүнээсээ өөрөө хоосон үлддэгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ лээ. Тэр бүү хэл өрөнд орсон гэсэн шүү. Тэгэхээр түүнийг дагаад түрийвчээ даллаад байгаа хүмүүст зөвлөхөд мөнгө орох нь бүү хэл өрөнд орж магадгүй нь байна шүү.

 Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж