“Pfizer”-ийн вакцин Сovid-19-ийн шинэ омгоос хамгаалдаг нь нотлогдов

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

COVID-19

“Pfizer”-ийн вакцин Сovid-19-ийн шинэ омгоос хамгаалдаг нь нотлогдов

“Pfizer”-ийн вакцин Сovid-19-ийн шинэ омгоос хамгаалдаг нь нотлогдов

АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer болон Техасын их сургуулийн эрдэмтдийн явуулсан лабораторийн судалгаагаар “Pfizer/BioNTech” компаниудын хамтран бүтээсэн Сovid-19-ийн эсрэг  вакцин нь Их Британи, Өмнөд Африкт тараад байгаа коронавирусийн мутацид орсон шинэ хувилбараас хамгаалдаг болох нь тогтоогджээ.

Гэхдээ одоогоор хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гараагүй байгаа ба “Pfizer”-ийн эрдэмтэд вакцинаа коронавирусийн 16 төрөл дээр туршиж үзсэн байна. Ингэхэд бүх туршилт амжилттай болжээ. Коронавирусийн шинэ омог нь анхны хувилбартай харьцуулахад 70 хувь хурдан халдварладаг нь тогтоогдоод байгаа билээ.

“Pfizer/BioNTech”-ийн вакцин нь сүүлийн үеийн “messenger RNA” технологийг ашигладаг. Ийм технологитой вакциныг вирусийн шинэ хувилбаруудад зориулан өөрчлөхөд зургаан долоо хоногийн хугацаа шаардагдана гэж мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: Reuters

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж