Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хүн нэг бүрээр хяналт шалгалт хийх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болжээ.
Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлсон байдаг. Үүнд Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, авилга албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх, цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх зэрэг шаардлагууд хамаарна.
Энэ шалгалтаар төрийн албан хаагчдыг давхар иргэншилтэй эсэх, боловсролын баримт бичиг нь жинхэнэ эсэх, авлига албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийлтгүүлж байсан эсэх зэрэг асуудлуудыг шалгаж тогтоох аж. Шалгууруудыг ямар нэг байдлаар хангаагүй зөрчил илэрвэл тухайн хүнийг төрийн албанаас халах юм байна.
Холбоотой мэдээ