ХӨСҮТ: Нийслэл хотын зүүн хэсгээр халдвар маш эрчтэй тархсан

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: Нийслэл хотын зүүн хэсгээр халдвар маш эрчтэй тархсан

ХӨСҮТ: Нийслэл хотын зүүн хэсгээр халдвар маш эрчтэй тархсан

Эрүүл мэндийн яамнаас  өнөөдөр /2021.01.08/ дахин мэдээлэл хийлээ. Энэ үеэр Covid-19 халдварын улмаас тогтоосон хөл хорио үр дүнгээ өгсөн эсэх талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Олон улсын судалгаанаас харахад Covid-19 халдварын нэг онцлог шинж нь халдварын шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад халддаг. Халдвар аваад эдгэрэх хүртэлх хугацаанд ямар ч шинж тэмдэггүй явна. Тиймээс халдварыг нийгэмд тархаахгүй байх хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио юм. Өнөөдрийн байдлаар дотоодын халдвар 897-д хүрсэн.

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд дотоодын халдвар бүртгэгдэж, маргааш нь улс орон даяар хөл хорио тогтоосон. Төмөр зам дагасан халдвар арваннэгдүгээр сарын сүүлээр оргил үедээ хүрсэн. Хөл хорио тогтоосон хугацаанд ойрын хавьтлуудыг олж, тусгаарласнаар халдварын тархалтыг бууруулж чадсан. Улаанбаатар хотоос бусад аймагт гарсан голомтуудыг мөн хөл хорионы үед хумьж чадсан. 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нд нийслэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн халдварын тохиолдлын тоо эрс ихэссэн. Ингээд арванхоёрдугаар сарын 23-нд нийслэлд ахин хатуу хөл хорио тогтоосноор халдвар харьцангуй  тогтворжсон. Covid-19 халдвартай хүн дор хаяж 3 хүнд халдвар тараах эрсдэлтэй  байсан бол хөл хорионы хүчинд 1 болж буурсан. Нэг өвчтөн бусдад халдвар тараах хүний тоо дундаж тоо 1 байгаа тохиолдолд халдварыг барьж чадаж байна гэж үздэг. Ерөнхийдөө төвийн зургаан дүүрэгт ялангуяа хотын зүүн талаар халдвар маш эрчтэй тархсан. Энэ нь нийгэмд халдвар тархах боломжтой болсон гэсэн үг.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж