Орон нутгийн хамгаалалтыг тодорхой болгох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Орон нутгийн хамгаалалтыг тодорхой болгох ёстой гэв

УИХ-аар 2015 онд шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын баримт бичгийн онцлог, ач холбогдол болоод батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар танилцуулахаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний ангиудад өдөр бүр ажиллаж байна. Тэрээр энэ сарын туршид Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангиуд, Улаанбаатар хүрээний Зэвсэгт хүчний ангиуд, БХИС зэрэгт ажилласан юм. Харин өнөөдөр Зэвсэгт хүчний 032 тэргүүтэй хэд, хэдэн ангийн алба хаагчидтай уулзаж, бодлогын баримт бичгээ танилцуулав.

 

 

УИХ-ын 2015 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг хэлэлцүүлэн батлуулж, УИХ-ын 85 дугаар тогтоолоор баталгаажууллаа. Бодлогын баримт бичгийг боловсруулахад БХЯ, ЗХЖШ-ын холбогдох бүрэлдэхүүн, манай салбарын тэргүүлэх эрдэмтдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах нь зүйтэй. Баримт бичгийн агуулга, ач холбогдол нь өргөн. Товчоор илэрхийлвэл энэ баримт бичгээр батлан хамгаалах тогтолцоо нь улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ болохыг тодорхойлж, бодлогын чиглэл, үйл ажиллагааг нарийвчлан тусгаж, төрийн цэргийн байгуулал, Зэвсэгт хүчний бүтцийг төрийн бодлогоор шинэчлэн тодорхойлж, батлан хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн явдал байлаа. Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэж, дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэхээр тусгасан. Цэргийн байгууллагууд цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, цэргийн алба хаагчийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ нь цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн цол, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байх агуулгыг багтааж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчин нь Ерөнхий зориулалтын цэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг гэсэн төрлийн цэргээс бүрдэж байна. Олон улсын нийтлэг жишгийг харгалзан нэр томьёоны хувьд өөрчлөн Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэхээр баримт бичигт тусгасан. Бодлогын баримт бичигтэй уялдуулан Зэвсэгт хүчний тухай хууль шинэчлэгдэнэ. Хуулийн төсөл батлагдсанаар төрлийн цэргийн нэршил баталгаажина. Түүнээс гадна бодлогын баримт бичигт батлан хамгаалах тогтолцоо Зэвсэгт хүчин, Дайчилгаа, Орон нутгийн хамгаалалт гэсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Орон нутгийн хамгаалалтыг цөөн үгээр тодорхойлбол бүх нийтээр улс орноо батлан хамгаалах тухай юм. Засаг захиргаа, бүтцийн хүрээнд зохицуулах боломжтой энэ асуудлыг бид тусгайлсан хууль болгох шаардлагатай байгаа учраас мэргэжилтэн, судлаачдын баг хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байна. Бодлогын баримт бичгийг үндэслээд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Та бидэнд хүлээлэлттэй байгаа эдгээр хуулийн төслийг УИХ удахгүй нээгдэх чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлана гэдэгт итгэн найдаж байна. 

 

 

Мэдээж энэ багц хуулиудад бүтцийн болон агуулгын томоохон өөрчлөлтүүд орж байгаа. Тухайлбал, бодлогын баримт бичигт туссан үзэл санааг хуульчлах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход нилээд анхаарал хандуулсан. Мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг агуулгаар нь хоёр хувааж Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болгон шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэх мэт ихээхэн өөрчлөлтүүдийг оруулж байна" хэмээн онцлов. Тэрээр цаашид батлан хамгаалах салбар дахь бүтээн байгуулалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярьсан. "Хэдийгээр улс орны хэмжээнд эдийн засаг хүнд байгаа энэ үед бид цэргийнхний тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй байх, онцгой ур чадвар шаардсан мэргэжилтэй боловсон хүчнийхээ цалинг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж ажиллалаа. 2015 онд хамгийн олон цэргийн алба хаагч орон сууцныхаа нөхцлийг сайжрууллаа. Энхийг сахиулагчид маань үүргээ нэр төртэй гүйцэтгэж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна. Хэдийгээр улс орны хэмжээнд эдийн засаг хүнд байгаа энэ үед бид цэргийнхний тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй байх, онцгой ур чадвар шаардсан мэргэжилтэй боловсон хүчнийхээ цалинг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж ажиллалаа. 2015 онд хамгийн олон цэргийн алба хаагч орон сууцныхаа нөхцлийг сайжрууллаа. Энхийг сахиулагчид маань үүргээ нэр төртэй гүйцэтгэж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна. "Оюутан цэрэг" хөтөлбөрт эцэг эхчүүд, их дээд сургуулийн багш нар баяр хүргэж хүүгээ, оюутнаа тэсвэр хатуужилтай, үг даадаг, асуудалд тайван уужуу ханддаг болсон тухай талархал илэрхийлсээр байна. Өнгөрсөн жил оюутан залууст эх оронч хүмүүжил олгох, цэргийн анхан шатны мэдлэг олгох үүднээс Монголын Үндэсний дээд сургууль "Цэргийн тэнхим" байгуулах хүсэлтийг Батлан хамгаалах яаманд ирүүлж бид дэмжин ажилласан. Энэ жил 4 ч их, дээд сургуулиас "Цэргийн тэнхим" байгуулах хүсэлтийг ирүүлээд байна" хэмээн онцолсон юм. Батлан хамгаалахын сайдтай хамт Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг болон яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хуулийн зөвлөх, дэд хурандаа Г.Энхболд нарын албаныхан ажилласан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж