Г.Дамдинням: Бизнесийн зээлийн хүүгийн төлбөрийг хөнгөлөх ёстой | News.MN

Г.Дамдинням: Бизнесийн зээлийн хүүгийн төлбөрийг хөнгөлөх ёстой

Г.Дамдинням: Бизнесийн зээлийн хүүгийн төлбөрийг хөнгөлөх ёстой

Г.Дамдинням: Бизнесийн зээлийн хүүгийн төлбөрийг хөнгөлөх ёстой

УИХ гишүүн Г. Дамдинням, Х. Ганхуяг, Г.Амартүвшин нарын гишүүд цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2021.01.08/өргөн барилаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодруулга авлаа.


-Цар тахлаас болж олон мянган компани эдийн засгийн их бага хохирол амсаж, иргэд ажлын байраа алдаж байна. Тэднийг дэмжихийн тулд та бүхэн хууль санаачилж, өргөн барилаа.  УИХ дэмжих болов уу?

-Цар тахлын үед  дэлхий нийтээр эдийн засгийн хохирол амсаж байна. Тиймээс улс орнуудын төр засаг хоёр чиглэлээр эдийн засгаа дэмжиж байна. Нэгдүгээр иргэдийн амьжиргааг дэмжиж халамжийн бодлого хэрэгжүүлэх. Хоёрт, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, иргэдийн ажлын байр, цалин орлогыг хамгаалах арга хэмжээ авч байна.  Монгол Улсын  Засгийн газраас иргэдийнхээ амьжиргааг дэмжих үүднээс хүүхдийн мөнгө, хүнсний талоны мөнгийг нэмсэн.  Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан.  Мөн тог цахилгаан, ус дулааны мөнгийг төр даахаар болсон.  Түлээ түлшний үнийг хямдруулсан. Одоо баялаг бүтээгдэг, татвар бүрдүүлдэг хүмүүсээ дэмжих шаардлагатай болж байна. УИХ бизнес эрхлэгчдээ заавал дэмжих ёстой.  Ингэснээр иргэдийнхээ ажил, орлогыг хамгаална.

-Хуулийн төсөлд ямар боломж, дэмжлэгийг тусгаж өгөв?

-Бизнес эрхлэгчдийн хувьд бүгд зээлтэй. Нийт бизнес эрхлэгчдийн 68 хувь нь зээлийн хүүгийн дарамтад байна. Хэдийгээр зээлийн үндсэн төлөлтийг хойшлуулсан ч хүүгээ цаг тухайд төлөх шаардлага үүссэн. Гэтэл орлогогүй, ашиггүй болсон бизнес эрхлэгчид зээлийн хүүгээ төлөх боломж хязгаарлагдмал.  Үүнээс болоод дампуурах, ажилчдаа цөөлөх, ажлын байраа цомхотгох арга хэмжээ авч байна. Ажилгүй болсон иргэд ядууралд өртөнө. Энэ бол эдийн засгийн том эрсдэл. Тиймээс УИХ-ын 21 гишүүн санаачилан хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа. Хуулийн төсөлд  бизнес эрхлэгчдийн банк болон банк бусын байгууллагын арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх, төр үүнд дэмжлэг үзүүлэх, зээлийн төлбөрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хойшлуулах зохицуулалтыг суулгаж өгсөн.

-Цар тахлын  үед зарим компаниуд хөл хорионд ороогүй, харин ч ашиг орлоготой ажиллаж байгаа шүү дээ?

-Үнэн, уул уурхай, хүнс, харилцаа холбоо зэрэг салбарынхан цар тахлын үед ашиг орлогооо алдаагүй. Тиймээс  эхлээд эдийн засгийн эрсдэлийн үнэлгээг төрөөс хийх юм. Ашиг орлого нь хэр муудаж вэ,  хэцүү, бэрх байгаа ч  ажилчид, ажлын байраа хамгаалж чадав уу гээд судалгаа хийсний дээр бизнест нь дэмжлэг үзүүлэх юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ө 2021-01-08 64.119.25.185

Бас нэг поп здаа хаанаас гараад ирсэн юм бэ? Тийм л юм бол чи хувиасаа наад хүүг нь төлчихөөч. Наад банкууд чинь дампуураад, санхүүгийн системийг чинь чирвэл бүүр хөгийн юм болно ш дээ.

Avatar

Зочин 2021-01-08 66.181.161.76

ene zolbin orkiig ter hodoooruun zailuul darhahi er em yyanhanuudaa ene gologoo tataj avaachee taarsan taar shuudainuud ugaasaa darhan gej buzartai gazar ene dambiigiin boojgoig hohoj baihdaa taarsan guilagchinguud pohahaha

Avatar

zochin 2021-01-08 66.181.160.1

buh zeel gej yaridag bgadaa gantshan biznesiin bdg ni yamar uchirtai yum be uursdiihuu zeeliig yariad bganmuu

Avatar

aagii 2021-01-08 64.119.23.79

gisnuudiin aldaa onoo cn uahab, uag onoodriin hubid masn snag ue ee olson medremjtei handsan huuliin tosol bna, Uuniig batluulj cnadbal olon hund buyan bolno doo, amjilt husie

Avatar

Зочин 2021-01-08 66.181.161.92

хөдөөний шалдан банди цагаан шонхорын энхтайваны оймсийг амандаа зууж өмнө н сөгдөөд уйлж явсан ац даа авгайг чинь өнөө шөнө өвөртлөж унтана гэхээд үг хэлж чадхгүй эхэр татаад уйлж бсан банди да одоо ч энхээг дуудхад гөлөг шиг гүйгээд ирдэг шуумар шүүдээ Дарханы гөлөг

Avatar

Зочин 2021-01-08 103.212.118.56

Манай ардчилагчид гэх зарим энэ нөхдийн, хүн доромжилж, гүтгэж харлуулж байгааг,мөн амнаас нь ямар муухай үг яриа хэллэг урсаж байгааг сайтар ажигла.Ямар аймшигтай хүн гүтгэж доромжилж ,муулж ичих нүүргүй, ,харгис хатуу зан авир гаргана вэ.Хүн гэхэд хэцүү, танхай бүдүүлэг хорон санаат могой мэт гэхэд ч багадахаар санагдана..Хувиа бодсон,мөнгөнд улайрсан хөрөнгөтний нийгэм гагч нь хүнийг ийм л ямар ч ёс суртахуунгүй аймшигтай чөтгөрийн дүрд хувиргадаг юм байна.

Avatar

Зочин 2021-01-08 66.181.161.76

uheh uhen ih aimhai hun shuu de dambii

Avatar

123456 2021-01-08 49.0.212.165

"Гутлын түрийн дэх бөөс толгойд гарав" гэгчээр энэ муу халтар хүртэл шоудаж суух болжээ

Avatar

Зочин 2021-01-08 202.9.40.128

вахаха, очиж очиж энэ үү дээ, энэ халтар бичиг үсэг тайлагдсан юмуу???

Avatar

Зочин 2021-01-08 103.212.118.56

Энэ хүнийг басамжилж доромжлонгуут л Монголчууд та нарыг дагаад үзэн ядна гэж бодоо юу.Та нар эндүүрч байна.Буруу бодож байна.Бид сайн мууг, буруу зөвийг ялгахтайгаа байгаа. Тэгээд ч энэ хүн ямар ч буруу зүйл яриагүй.Шийдэх шаардлагатай зайлшгүй чухал асуудал л хөндсөн байна.

Avatar

Зочин 2021-01-08 64.119.24.220

Энэ гөлөг ёстой нөгөө угаадас нь жаахаа өтгөрөөд ирэхлээр овоо хуцдаг болох нь ээ. Дампуурна гэдэг чинь байдаг л асуудал штээ. Авсан зээлээ хүүтэй нь төлж чадахгүй бол дампуурлаа л зарлаад л зайлаад өгөх хэрэгтэй ш тээ

Avatar

Мөнх 2021-01-08 66.181.191.233

Хөөрхий, Энэ муу амьтан юу ярьж байгаагаа төсөөлдөг болов уу.

Avatar

Nnnn 2021-01-08 66.181.176.130

Ard tumen toriin omch enee teree gej poporhoo bolichih. Undsen ajlaa hii ugaasaa chi darhanaas dahij garahgui

Avatar

123456 2021-01-08 49.0.212.165

За цагдаа нараа энэ зургийг сайн хараад аваарай, тэр хамгийн зүүн захын нь доожоогүй эр бол нөгөө Г.ДАМДИННЯМ гишүүн гээд улсын том од хүн шүү дээ, дараа танихгүй байв даа

Avatar

Зөв 2021-01-08 66.181.180.114

Ёстой зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж