Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей өнөөдөр өглөө /2021.01.08/ Сovid-19-ийн шинэ хувилбараас урьдчилан сэргийлэх болон вакцины хангамжийн өнөөгийн байдлын талааар шуурхай хуралдаан зохион байгууллаа.
Энэ үеэр тус улсын Ерөнхий сайд Чун Сэ Кюн Засгийн газар, эрх баригчид цар тахлыг цаг алдалгүй хумьж чадаагүйдээ, иргэдээ эрсдэлд оруулж, бизнес эрхлэгчид орлогогүй болж байгаад уучлалт хүсч, нулимс унагажээ. Сөрөг хүчний нэгэн улстөрч “Засгийн газар сайн ажиллаагүй учир өнөөдөр хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид ажил, бизнес нь зогссон мөртлөө түрээсээ төлсөөр байна” хэмээн шүүмжилсний дараа Ерөнхий сайд толгой гудайлган, нулимс дуслуулан хүлцэл өчөөд цаашид энэ сэдвийг улс төржүүлэлгүй хамтдаа шийдэл олохыг хүссэн байна.
Мөн зарим гишүүд нөхцөл байдал ийм хүнд болж, ард иргэд нь ажил орлогогүй болсон үед цалингаа авч байсандаа уучлалт гуйгаад өөрсдийн цалин хангамжаа танахыг бусдадаа уриалжээ.
Сүүлийн үед ард иргэдийн зүгээс болон сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг Сovid-19-ийн эсрэг вакцины асуудалд хойрго хандаж байна гэж шүүмжлэх болсон юм. Тус улс нь бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад вакцинжуулалтын асуудалд харьцангуй удаан хандаж, хоёрдугаар сараас эхний вакциныг эх орондоо оруулж ирэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Yonhap News
Зочин 2021-01-08 139.5.218.125
Эх орны иөлөө ажилладаг Төрийн хүн ийм л сэтгэлтэй байх нь сайхандаа. Солонгос хуулиа чанга барьдаг улс даа.
Зочин 2021-01-08 202.21.108.43
Манай ЕС зориуд ЭЗ гаа сүйрүүллээ. Бүтэн жилийн турш улсын ЭЗ ийн эсрэг дайн зарлаж хорио тавилаа.Тэр хүн дотроо юу бодож явдаг бол. Тэнэгийн дотор уужуу гэж
Зочин 2021-01-08 122.201.22.193
Ай даа, хэзээ нэг монголчууд маань ингэж нэг хүн шиг болно доо??? Эдүгээ байгаа 10 хүртэл насны балчирууд (ач зээ нар маань) 40 орчим нас хүрэх үед л эрх биш Монгол төр маань хүний дайтай болох байх даа гэж өвгөн ах нь найдаж байна даа? Мань мэт нь үзэх биш дээ!
Сил 2021-01-08 202.126.90.100
Урамшуулал нэрээр эрх баригчид мөнгийг идэж байнадаа эмч цагдаа. Ажилаа хийж байгаа. юм бол илүү цагын хөлсөө авна биз урамшуулал гэдэг сайхан цавчаа хийдэгээ больчих
Зочин 2021-01-08 202.9.40.116
яг шд кккк со эрчүүд дандаа худлаа нулимс унагана
Зочин 2021-01-08 203.91.115.41
За бас л сонин юм байна. Манжиллаа ч гэсэн бас л өндөр ёс суртахуун аа даа, айн? Энэ чинь бараг 2 трилион долларын зах зээлтэй орон шүү дээ. Гэтэл үүнтэй харьцуулахад өчүүхэн бага мөнгө завшсан хэргээр өмнөх ерөнхийлөгчүүд нь амиа хорлох юмуу, шоронд орж байсан. Харин манайд ямар билээ, ха ха ха? Ярьвал онигоо биз дээ? Манай эдийн засгийн нийт хүчин чадал 14 тэрбум доллар хүрсэн үү? Улсын төсөв 3 тэрбум доллар. Зөвхөн ерөнхийлөгчийн маань нэр холбогдсон авилга, улсын хөрөнгө шамшигдуулалт л гэхэ
Зочин 2021-01-08 203.91.115.41
д одоо бараг 1 трилион төгрөг давж байгаа. Улсын төсвийн 8-ны 1. Еэ базарваань. Түүнийг манай 461 ч хорьж дийлэх юмуу? Уих-н ганцхан гишүүн өөрийн банкаар дамжуулан улсын 240 тэрбум төгрөгийг залгичихсан. Улсын төсвийн 1/30. Ганцхан хүн шүү. Манай ждүчдийн манлай Содбаатар 2 тэрбумыг хувийн компанийн дансруу шилжүүлгэж аваад буцаагаад өгөхдөө уньж туниад яаж сүйд болж байсныг санаж байна уу? Уг нь мань хүнд улсаас хулгайлаад баригдсэн 1-2 тэрбум үнэндээ тийм их мөнгө биш нь үнэн юм билээ. Мань х
Зочин10 2021-01-08 203.91.115.41
үн Ардчилсан социалист залуучуудын эвлэлд байхаасаа мөнгө гулгуулж эхэлсэн юм билээ. Барилгын өчнөөн компаниудаар, ах дүүсээрээ тендрээс хуссан мөнгөний дүнг сонсвол мунхаг сонгогчид муужирч унах байх. Одоо ч гэсэн ах нь дүүгийнхээ компаниудад хөгжлийн банкнаас зээл хуваарилаад л сууж байдаг хэвээрээ. Манай Ес байна. Дүүдээ аваад өгчихсөн тэрбумын зээлийн асуудал нь сөхөгдсөн чинь туйлж ухасхийгээд бараг л танихгүй шахуу юм яриад арайтай л камерын өмнө шанаадаж унаган үнэнчээ харуулсангүй. Солон
Зочин 2021-01-08 203.91.115.41
гост ажилладаг эгчийнхээ тусламжаар 400 саяын байр авснаа бахархан ярьж суусан энэ эрхэм одоо дансандаа орсон 2 тэрбум төгрөгийг рок урсгалаар дуулж хит болоод л олсон гэх байх даа. Ядах ч юм байхгүй л дээ. Их ороогоод эхлэвэл хувцсаа хүү ураад эфирийн өмнө харакири хийнэ гэж дайрж ч мэдэх л хүн. Түүнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэйг энд дурьдах юун. Энэ мэтчилэнгээр манай казиночид, шахаачид, авилгачид, луйварчин түшээдийг энэ солонгосын хайлган түшээтэй харьцуулах ямар ч боломжгүй юм даа.
зОЧИН 2021-01-08 103.212.118.56
Чи битгий гөрд.ЭДГЭЭР ГИШҮҮД ТЭДГЭЭР КОМПАНИЙ УДИРДЛАГАД АЖИЛЛАДГҮЙ.ЭДГЭЭР КОМПАНИ НЬ ЖУРМЫН ДАГУУ ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛАА БҮРДҮҮЛЖ,ЗОХИХ ГАЗАР НЬ ЖУРМААР НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН.ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЖУРАМ ЁСООР ИЛ ТОД ЯВАГДАЖ,ДҮГНЭГДЭН,ЗАРИМ НЬ ШАЛГАРСАН КОМПАНИД БАГТСАН.ҮҮНД ЯМАР Ч ЗӨРЧИЛ БАЙХГҮЙ.ХАРИН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХУВЬ ҮҮНД НӨЛӨӨЛЖ ҮҮ ГЭДГИЙГ ЗОХИХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГААД ЗӨРЧИЛ ТОГТООГООГҮЙ. ХҮН ГӨРДӨЖ УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО БҮҮ ХАЙ..
Зочин 2021-01-08 202.55.191.40
Юу бна хүрэлсүхээ
Зочин1 2021-01-08 203.91.115.52
Энэ чинь ждүчид өөрсдөө бичээд эхлэв үү? Тэгвэл нэг асуултад тайлбар авъя. Одоогийн их хурлын дарга Занданшатар, Ес Хүрэлсүх, түүний шадар Содбаатар нарын оролцсон Хадгаламж зээлийн хоршооны хэрэг, Хадгаламж банкны 14 тэрбумын хэргүүд гэгч яг юу болсон юм бэ?
Зочин 2021-01-08 64.119.27.233
Манай дарга нар ингэж уйлаад цалингаасаа татгалзаач
Зочин 2021-01-08 103.212.118.56
Олон түмний сэтгэл санааг зөөлрүүлэх гэж л оролдоо болов уу даа.Нэг хөдөлбөл юуг ч сүйтгэж болзошгүй хэцүү ард түмэн санагддаг. Тэрнээс энэ халдварт Засгийн газрын зүгээс хойрго хандаж, сэтгэл зовохгүй байна гэж байхгүй л дээ.Барууны хөгжилтэй орнууд хүртэл үүнээс хамаагүй дор байдалтай байгаа.Амьсгалын замаар богино хугацаанд түргэн тархдаг энэ халдварыг тогтоон барихад хэцүү гэдгийг тэр орны ард олон, биднээс илүү мэдэж байгаа .Манайхан эднийг дуурайж хуй салхи шиг л бүү шуураарай даа.
Зочин 2021-01-08 192.82.71.114
Ард түмнээ боддог мундаг удирдагч юм. Солонгосын хөл хорио Монголыг бодвол бараг байхгүйтэй адил. Ийм олон сая хүнтэй байж маш зохион байгуулалттай үр дүнтэй арга хэмжээ авч байгаа. Бүх бизнес явж байгаа манайх шиг хэдэн сар хориод таг зогсоосон юм байхгүй. Ямар хүмүүс төрийн толгойд очсоныг харахаар дургүй хүрч байна.
Зочин 2021-01-08 66.181.177.222
Содбаатараа чи уучилал гуйгаад зайлаад өгөөч чадахгүй байж ингэж улс түмнийг хохироогоод суух юм
Зочин 2021-01-08 49.0.212.165
Солонгос Япончууд бол үнэнээ ярих үедээ ярьж чаддаг хүмүүс. Харин манай Хүүк мөнгөтэй бол ард түмнээсээ юугаа ч хайрламааргүй л байна, даанч түйч алга даа! гээд ганц нэг хуурай нулимс унагаасан бол орк ард түмэн бөөнөөр уйлалдаад цагаан эсгийн дээр өргөөд Хаан ширээнд өргөмжлөх л улс
Badarch taxar 2021-01-08 192.82.76.45
Ulam changalj degleegvvde haramsaj nulims unagaad bga yumu oilgohgvi yum
Зочин 2021-01-08 103.212.118.97
Гэтэл Монголд ХҮРЭЛСҮХ, ХҮРЭЛБААТАР, СОДБААТАР ГЭСЭН ГУРВАН ХҮН ЯАЖ ДАВАРЧ ТУЙЛЖ, АРД ИРГЭД ЯАЖ ЯДАРЧ ТУЙЛДАЖ БАЙГАА БИЛЭЭ?
Зочин 2021-01-08 66.181.180.60
Хэ хэ… жинхэнээсээ ч байж магад, доор бичсэн шиг жүжиглэлт ч байж магад… Гэхдээ л манай хөлдүү хүүкээс хамаагүй дээр байна шүү…
Зочин 2021-01-08 203.91.115.54
Манайхаас туршлага аваад цахилгаан, дулаан, түлээг нь тэглэчихгүй дээ. Тэгвэл ядаж нэг удаа сэтгэл тэнэгэр байна ш дээ.
Зочин 2021-01-08 66.181.177.203
АВЬЯАСТАЙ ЮМ АА
Зочин 2021-01-08 66.181.185.30
ХҮРЭЛСҮХ ЭЭ НЭГ НУЛИМС ДУСЛУУЛЖ ҮЗДЭЭ ЦЭРЭГ ХҮН УЙЛДАГ ГҮЙ ТЭЭ.
Зочин 2021-01-08 202.9.40.128
Мундаг юмаа, Монгол тэгэхэд яаж байна?? хамаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ орлогогүй, ажилгүй болгон утга учиргүй хөл хорьж нийгмээ алж байхад ангайгаад юу ч болоогүй юм шиг бүр Солонгос хүртэл ичихгүй нисээд л, ирээд л байгаа биз дээ. Харанхуй халтарууд Монголыг бол сүйрүүлж байна дөө
Рррроо 2021-01-08 64.119.17.80
Тэнэг хог вэ
Зочин 2021-01-08 192.82.69.193
Матрын нулимс
Зочин 2021-01-08 202.21.107.106
Уйлхай дорой зан гаргаж хөлд суудаг улс даа. Болохгүй бол хэдэн хүүхнээ өргөл барьцанд өгчихнө.
Зочин 2021-01-08 202.21.108.39
Кореа драма.