Бүхий л зүйлс ухаалаг болж буй өнөө үед хоол идэх таваг хүртэл ухаалаг болж, идэж буй бүхнийхээ илчлэгийг хялбар тодорхойлох боломжтой болжээ.
Smartplate нэртэй уг ухаалаг тавагны апп-ыг гар утсандаа суулган ажиллуулснаар тавган дээр тавьсан таны хоолонд хэдий хэмжээний сахар, нүүрстөрөгч агуулагдаж байгааг тодорхойлж, илчлэгийн хэмжээг тооцно.
Хэд хэдэн өнгөний сонголттой энэ бүтээгдэхүүн 2016 оны зун гэхэд 229 ам.долларын үнэтэй худалдаанд гарна.
Т.МӨНХ