Хонь, ямааны махны бөөний үнэ 300-1200 төгрөгөөр буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

Хонь, ямааны махны бөөний үнэ 300-1200 төгрөгөөр буурчээ

Хонь, ямааны махны бөөний үнэ 300-1200 төгрөгөөр буурчээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар  /ШӨХТГ/ өнөөдөр /2021.01.08/ хонины махны доод үнэ 6800 төгрөг болж 300 төгрөгөөр, ямааны махны доод үнэ 5800 төгрөг болж 1200 төгрөгөөр тус, тус буурсан талаар мэдээллээ.

“Хүчит шонхор” захад өглөөний 07:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 1 кг нь 8800-9000,

  • Хонины цул мах 9500,
  • Үхрийн ястай мах 10000-11000,
  • Үхрийн цул мах 11500-12000,
  • Адууны мах 8800,
  • Ямааны мах 8500-8600 төгрөгийн үнэтэй байна. 

Махны бөөний үнэ 1 кг хонины мах 6800-7800 төгрөг, үхрийн мах 8500-9800 төгрөг, адууны мах 6000 төгрөг, ямааны мах 5800 төгрөгийн үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 8800 төгрөг болж 300 төгрөгөөр, хонины цул махны дээд үнэ 9500 төгрөг болж 700 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үхрийн ястай махны дээд үнэ 10000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 12000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан бол бусад махны үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 5.6 тонноор өсөж 28.9 тонн мах нийлүүлэгдсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж