Чононд хазуулсан иргэдийн мэдээллийг шалгаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Чононд хазуулсан иргэдийн мэдээллийг шалгаж байна гэв

Өнөө өглөө Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтод 30-40 насны хоёр хүн чононд хазуулсан гэх мэдээллийг хэвлэлүүд нийтэлжээ. Чононд хазуулсан хүмүүс  ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор тэдний биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа гэнэ. Чоно хүнээс гадна хоёр үхэр, хоёр ноход ноцжээ. Чононд ноцуулсан нохдыг устгасан бол үхэрнээс шинжилгээ авчээ. Хавар, намрын улиралд чоно галзуурах нь түгээмэл байдаг. Галзуу чоно хөдөөд айлын хот руу орсон мэдээ олонтаа гардаг ч нийслэлд тулж ирсэн нь үгүй. Тиймээс бид энэ талаар Зоонозын өвчин судлалын төвөөс тодруулахад “Бид мэдээллийг шалгаж байна. Шалгалтын хариу ирэхээр нийтэд мэдээлнэ” гэлээ.  

Нийслэл хотын маань хаяанд араатан орж ирчихээд хүн малд ноцож байгааг  мал эмнэлэг, зоонозынхон анхааралдаа авах биз ээ.  Хэргийг Сүхбатаар дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгүүлжээ.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж