Хятадын баруун хойт нутагт газрын нуралт болжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Хятадын баруун хойт нутагт газрын нуралт болжээ

Газар нуралтын үр дагавар. Фото ©AP, архив

Ганьсу мужийн Чоуцюй аймагт ням гаригт болсон газрын нуралтын улмаас 65 хүн амиа алдлаа гэж эхлээд мэдээлж байсан боловч сүүлийн мэдээгээр гамшгаар амь үрэгдэгсдийн тоо 127 болон өссөн байна. Олон арван хүн сураггүй болсонд тооцогдож байгаа юм.

Орон нутгийн захиргааны мэдээгээр газрын нурангийг орой нь орсон хүчтэй бороо үүсгэсэн бөгөөд Байлун  гол савнаасаа харьсан байна. Зарим нутагт хүмүүс усаар хүрээлэгдэн боогдсон байна. Аврах ажиллагаа явагдаж байгаа ч усны төвшин өндөр хүндрэлтэй байгаа гэнэ.

Урьдчилсан дүгнэлтээр 50 гаруй мянган хүн энэ гамшигт нэрвэгдсэн ба олон хүмүүсийн байр байшин газрын нурангид дарагджээ. Хохирогчдын тоо өсч магадгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж