Арсенал банкнаас зээл авч, Астон Вилла бэлтгэлийн баазаа хаав

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

Арсенал банкнаас зээл авч, Астон Вилла бэлтгэлийн баазаа хаав

Арсенал банкнаас зээл авч, Астон Вилла бэлтгэлийн баазаа хаав

Английн хөлбөмбөгийн эргэн тойронд сүүлийн өдрүүдэд цөөнгүй үйл явдал болж өнгөрлөө. Энэ бүгдийг та бүхэндээ багцлан хүргэе.


Арсенал баг банкнаас богино хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэй 120 сая фунтын зээл авчээ. Лондоны "Их буучид" цар тахлын хямралыг даван туулахын тулд Английн төв банкнаас 120 сая фунтын зээлийг өчигдөр(2021.01.07) авсан гэнэ. Тус багийн зүгээс өнгөрсөн онд багийнхаа арын албаны ажилчдын цалинг 12.5 хувиар бууруулж байгаагаа зарласан.

Арсенал баг зээлээ 2021 оны тавдугаар сар гэхэд бүрэн төлж дуусгах гэрээтэй.

Арсенал багийн зах зээлийн үнэлгээ нь 2020 онд 2.268 тэрбум ам.доллар байсан бөгөөд тус багийн дийлэнхи хувийг Америк тэрбумтан Стэнли Кронке эзэмшдэг бол 30 хувийг нь Орос тэрбумтан Алишер Усманов эзэмшдэг юм.

Астон Вилла багийн үндсэн бүрэлдэхүүн болох тоглогчид, дасгалжуулагч, арын албаны ажилчид Covid-19-ийн халдвар авсан нь батлагдсанаар багийн зүгээс бэлтгэлийн баазаа хааж, Ливерпүүл багийн эсрэг хийх ФА капын тоглолтондоо оролцох эсэх нь эргэлзээтэй болжээ. Одоогоор тус багийн зүгээс Английн хөлбөмбөгийн холбоо болон Премьер лигийн удирдлагуудтай цаашдын төлөвлөгөөгөө ярилцаж байгаа аж.

Астон Вилла багийн зүгээс өчигдөр(2021.01.07) гаргасан мэдэгдэлдээ “Үндсэн багийн олон тооны тамирчид, арын албаныхан Covid-19 халдвар авсан нь шинжилгээгээр батлагдлаа. Даваа гаригт шинжилгээний хариу гарсны дараа бид нэн даруй тусгаарлах арга хэмжээг авсан. Өнөөдөр хоёр дахь ээлжийн шинжилгээний хариу гарч, халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдлээ” хэмээжээ.

Хоёр Премьер лигийн баг цар тахлын улмаас хүндхэн хохирол амсч байхад Манчестер Юнайтед 37.2 сая фунтээр Италийн Аталанта багийн 18 настай Амад Диалло гэх хүүг багтаа элсүүлснээ зарлалаа. 2025 он хүртэл “Улаан чөтгөрүүдтэй” гэрээ байгуулсан Амад Диаллог тус багийн ахлах дасгалжуулагч Оле Гуннер Сульшер магтжээ. Тэрбээр “Диаллог өнөө цагийн хөлбөмбөгийн шилдэг чадварлаг залуу тоглогчдын нэг гэдэгт би итгэж байна. Манчестер Юнайтед багт түүн шиг залуу тоглогчдыг хөгжүүлж байсан бахархам түүх бий. Энэ газар тэр дээд түвшинд хүрэх боломжтой. Ирэх жилүүдэд тэр манай багт дутагдаж байсан чухал тоглогч болно гэж найдаж байна” хэмээжээ.

Кот-д’Ивуар хүүгийн хувьд Аталанта багийн төлөө таван тоглолтонд оролцож, ганц гоолыг оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж