С.Пүрэв: НӨАТ-ын хууль бол улстөржих сэдэв биш | News.MN - Мэдээллийн эх сурвалж

С.Пүрэв: НӨАТ-ын хууль бол улстөржих сэдэв биш

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

С.Пүрэв: НӨАТ-ын хууль бол улстөржих сэдэв биш

НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, эргэн тойрон дахь асуудлаар Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвтэй ярилцлаа. 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. НӨАТ-ын хуулийг тойроод улс төржилт эхлэх шиг боллоо. Энэ талаар та тайлбар хэлэхгүй юу?

-Уг нь энэ хуулийг улс төржүүлэх хэрэггүй. Тийм шаардлага ч үгүй гэж бодож байна. НӨАТ-ын тухай хуулийг эдийн засгийг ил тод болгох, далд эдийн засгийг бууруулах, эдийн засгаа эрүүлжүүлэхэд чиглэсэн төрийн бодлого гэж ойлгох ёстой. Нөгөө талаар үүнийг эдийн засаг санхүүгийн систем, бүртгэл тооцоонд хийж буй цоо шинэ өөрчлөлт, томоохон шинэчлэлт гэж үзэж болно. 

Уг хуулийг зүгээр хоосон цаас харж байгаад таамгаар зохиочихоогүй. Энэ бол цаг үеийнхээ хэрэгцээ, шаардлагаас үүдэн гарч буй хууль. Саяхан хэрэгжиж дууссан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн дүнгээс үзэхэд бид дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ээсээ бараг 1,5 дахин их хэмжээний хөрөнгө, орлого нууж байсан нь ил боллоо. Татварын орлого нь гэхэд л хоёр“Чингис бонд”-той тэнцэхээр байсан. 

Энэ бүхэн өнөөгийн татварын тогтолцоог шинэчлэж боловсронгуй болгож, Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх ажил, үйлчилгээ, хөрөнгийг үнэн зөв бүртгэлжүүлэн, ил тод болгох шаардлагатай байгааг харуулж байна.  НӨАТ хуулийн шинэчлэл бол энэ чиглэлд хийж буй томоохон алхам юм.

“Эдийн засгийг эрүүлжүүлэх хөрс, суурийг нь дээрээсээ ч доороосоо ч хамтарч бүрдүүлэхгүй бол болдоггүй юм байна” гэх нөхцөл байдлыг бид хаана хаанаа ухаарсан гэхэд нэг их буруудахгүй байх. Төрийг шилэн данстай болгож байгаа шигээ бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг  ч ил тод, эмх цэгцтэй бүртгэл, тооцоотой болгох шаардлагатай байгаа юм. 

Дашрамд нэг зүйлийг хэлмээр байна. Эл хуулийн ач холбогдлыг илүү мэдэж байгаа, батлалцсан хүмүүс хүчийг нь сулруулж, эргэлзээ төрүүлэхүйц мэдэгдлүүд гаргаж буйд харамсаж байна. Уг нь тэд хуулийг сайн сурталчил, хэрэгжилтийг дорвитой зохион байгуул гэж шахаж, шаардах ёстой хүмүүс. Энэ асуудалд хаана хаанаа болгоомжтой, бодлоготой хандах нь чухал юм шүү.

-Далд эдийн засгийг ил болгох асуудлыг шинэ хуулиар хэрхэн зохицуулсан бэ?

-Энэ асуудлыг шийдэх гарц нь иргэдийн оролцоо төр, иргэн, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, тэдгээрийн ашиг сонирхлын нэгдэл дээр үндэслэх ёстой юм. Үүнийг шинэ хуулийн өөрчлөлтөөр иргэд эдийн засаг, хяналт, бүртгэлийн тооцоонд худалдан авалтын баримтаараа дамжин оролцож, төрөөс түүнийг нь урамшуулах гэсэн схемээр томъёолсон байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд 10 хувийн НӨАТ төлснөө худалдан авалтын баримтаараа бүртгүүлэн баталгаажуул. Харин улсаас иргэний төлсөн татварын  20 хувийг буцааж урамшуулал болгон олгох харилцаа юм. 

Түүнчлэн НӨАТ төлсөн, төлөөгүйгээс нь үл хамааран бүх иргэдээ идэвхижүүлэх үүднээс урамшуулалт сугалаанд оролцуулах боломжоор хангаж байна. Ингэснээр НӨАТ суутган төлөгч бус жижиг аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын суутгалгүй ч, сугалаатай баримт хэвлэн олгох, бизнесээ өргөжүүлэх боломж нь нээлттэй үлдэж байгаа хэрэг. НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжүүдийн хувьд хоорондын тооцоогоо татварын албатай холбосон цахим хэлбэрээр явуулж бүртгэл тооцоогоо үнэн зөв хөтөлж нууж хаасан зүйлгүй, ил тод ажиллах нөхцөл бололцоо бүрдэж байна. 

Татвараас бултдаг хүмүүсийн хувьд л жинхэнэ асуудал болоод байх шиг байна

-Гэхдээ кассын машины үнэ өндөр учраас ийм төрлийн машин авч чадахгүй үйлчлүүлэгчдээ алдах эрсдэл тулгарч буй талаар жижиг аж ахуй нэгжүүдээс гомдол, санал ирж байна?

-Асуудал машиндаа биш байх. Харин татвараас бултдаг хүмүүсийн хувьд л жинхэнэ асуудал болоод байх шиг байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүд кассын машинтай байх шаардлагыг ТЕХ-ийн 18.1.18 дахь заалтаар зохицуулсан байдаг. Харин 50 саяас доош орлоготой НӨАТ суутган төлөгч бус бизнес эрхлэгчдийг заавал кассын машинтай байна гэсэн хатуу шаардлага тавихгүй байгаа, тэд үүнд өөрсдийн сонголт мэдрэмжээрээ хандах байх. Зах зээлийн өрсөлдөөнтэй нийгэмд амьдарч буй ийм нөхцөлд хэн үйлчлүүлэгчиддээ илүү үйлчилгээ үзүүлж чадна тэр газрын орлого нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс тэдэнд хэрэглэгчиддээ сугалаатай баримт хэвлэн өгч үйлчлэх боломжийг нь нээлттэй үлдээсэн. Товчхондоо сугалаа хэвлэх бол жижиг аж ахуй нэгжүүдийн хувьд нэг төрлийн маркетинг гэсэн үг. 

Кассын машины хувьд 40 мянган төгрөгөөс эхлээд хоёр сая төгрөг хүртэлх үнэтэй байгаа. Томоохон дэлгүүр супер маркетад 40 мянган төгрөгийн кассын машин тохирохгүй. Тэнд бараг ухаалаг кассын машин хэрэглэж байгаа байх. Харин жижиг аж ахуйн нэгжүүд, дэлгүүрүүд 40 мянган төгрөгөөс эхлээд 80,100,120, 500 мянган төгрөгийн үнэтэй хэвлэх төхөөрөмж авах өргөн сонголт бий. Ийм кассын машины үзэсгэлэн худалдаа саяхан нээгдсэн. Манай удирдах газарт ч гэсэн энэ чиглэлээр нэг цэгийн үйлчилгээ гаргаж мэдээлэл, сургалт зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулж байна. Энэ цэгээр өнөөдрийг хүртэл хүртэл 3740 хүн үйлчлүүлсэн байна.  

Татварын хэмжээг нэмээгүй байхад барааны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй

-Нийт борлуулалтын хоёр хувийн буцаан олголтыг олгодог болсноор “бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн” гэдэг гомдол их гарах болсон. Танай байгууллагад ч гэсэн ийм гомдол ирсэн л байх. Үнэ нэмэгдэх үндэслэл бий юу?

-Үнэ нэмэгдэх ямарч үндэслэлгүй. НӨАТ нь манай улсад 1998 оноос мөрдөгдөж эхэлсэн. Одоо ч энэ зарчмаараа яваа. Аж ахуйн нэгжүүд урьд нь НӨАТ-ыг суутган төлдөг байсан тэр татвараа төлж байгаа. НӨАТ суутган төлөгч бус жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд ч мөн адил хуучнаараа НӨАТ суутган төлөхгүй. Ийм байхад, бас татварын хэмжээг нэмээгүй байхад яахаараа үнэ нэмдэг юм. Шударгаар татвараа төлж байсан хүмүүст энэ бол ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.

Харин НӨАТ-ын хуучин хууль одоогийн шинэчлэлт орсон хуулийн хооронд нэг том зарчмын ялгаа байгаа нь урьд нь хяналтыг зөвхөн татварын байгууллага хийдэг байсан бол одоо Монголын гурван сая иргэн хийдэг болсон явдал юм. Энэ тохиолдолд эцсийн хэрэглэгчид хяналт тавиад ажил, үйлчилгээг нь бүртгээд эхлэхээр татвараас бултдаг иргэдийн төлсөн НӨАТ-ыг замаас нь зувчуулдаг хэсэгхэн хүмүүсийн боломж нь багасаад эхлэж байгаа юм. Тэд л энэ хуулийг далимдуулж үнэ нэмж, ажил үйлчилгээ, хөрөнгө орлогоо нуусан хэвээр байлгах зорилго агуулж байна. 

Одоо бүр цаашлаад гадаад эзэдтэй худалдаа, үйлчилгээний газрууд энэ байдлыг ашиглаж орлогоо нуун баримт олгохгүй байх байдал газар авч байна. Эх нутагтаа бол тэд татвараа шударгаар төлдөг бизнесмэнүүд гэдэгт эргэлзэхгүй байна л даа. 

Төсвийг төлөвлөхдөө НӨАТ-ын нийт орлогоос буцаан олгох хэмжээг хасч цэвэр үлдэх хэсгийг нь төсвийн орлого талд тавьж баталдаг. Энэ зарчмаар 2016 оны төсөвт иргэдийн төлсөн 10 хувийн НӨАТ-аас хоёр хувийг иргэдэд худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олгохоор баталсан байгаа. Харин сугалааны урамшууллын хэмжээг дээрх зарчмаар тогтоосон. 

-НӨАТ-ын хоёр хувийг олгож байгаа юм бол нэмж урамшуулал олгох шаарлага  байна уу?

-НӨАТ-ын хоёр хувийг НӨАТ-тай бараа худалдан авсан бол буцаан олгож байгаа. Энэ эрхийг Монгол Улсын гурван сая иргэн эдэлнэ.Борлуулалтын хоёр хувиа аваад явна гэх юм бол жилийн орлого нь 20 сая төгрөгтэй тэнцдэг эхнэр, нөхөр хоёр байлаа гэхэд хоёр хувиар бодоход жилд 400 мянган төгрөгийн буцаан олголт авна гэсэн үг. Энэ чинь иргэдээ нэг талаас нь дэмжиж байгаа хэлбэр. Иргэдийг худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг авч хяналт тавьсныг нь урамшуулан хоёр хувийн буцаан олголт өгч урамшуулах тогтолцоо. Хоёрдугаарт, бид урамшуулалт сугалаа өгч байна. Урамшуулалт сугалаа гаргах болсон шалтгаан нь НӨАТ суутган төлөгч бус  аж ахуйн нэгжээс бараа үйлчилгээ авсан иргэдийг идэвхжүүлэх үүднээс хийж буй ажил. 

-Төсвийг төлөвлөхдөө НӨАТ-ын нийт орлогоос буцаан олгох хэмжээг хасч цэвэр үлдэх хэсгийг нь төсвийн орлого талд тавьж баталдаг. Энэ зарчмаар 2016 оны төсөвт иргэдийн төлсөн 10 хувийн НӨАТ-аас хоёр хувийг иргэдэд худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олгохоор баталсан байгаа. Харин сугалааны урамшууллын хэмжээг дээрх зарчмаар тогтоосон.

-Би сарын нэг сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд гэр бүлийнхээ хүмүүсийн баримтыг өөрөө бүртгүүлээд сард 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийчихвэл олдог орлогоосоо илүү зарлага гарсан байна. Нуусан мөнгөө ил болгосонгүй гээд эцэст нь шүүх, цагдаагийн хаалга татвал яах юм?

-Тийм үндэслэл байхгүй гэдгийг хуулиндаа заагаад өгчихсөн. Энэ бол баталгаатай. 

-Яг найдвартай баталгаа өгөх хэрэгтэй байна?

-Хуулиндаа статистик, татварын зориулалтаар ашиглана. Өөр зориулалтаар мөрдөж, мөшгихөд ашиглахгүй. АТГ ч байдаг юм уу шалгах эрхгүй. Энэ нь хуулиараа хориотой. Бид энэ мэдээллийг өгдөггүй. 

Зарим газрууд хандивын хайрцаг гаргасан байна билээ. Миний баримтыг хүүхдийн байгууллагуудад хандивлаад ашиглаарай гээд өгч байна. Тухайн байгууллага л тэр баримтыг нь шивээд оруулчихна биздээ. Та өөрийн хамаатан садан, ах дүүгийнхээ баримтыг цуглуулаад өөрийнхөө нэр дээр бүртгүүлж болно. Зарим хүмүүс бүр хоёулаа хоолонд орлоо гэхэд баримтаа нэгэндээ бэлэглэж байх жишээтэй. Гэтэл үүнийг нь хэн хэзээ, хаана яаж бэлэглэсэн юм гээд шалгах логик байх уу. Энэ бол цуурхал шүү. 

Э.ЭНХБОЛД

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2016-03-25 202.61.97.102

Harin ene burtgeliig ogt ach holbogdol ogohgui bgaa oir dotniihoo humuusiin tolaniig burtguulj bolno bizdee.Tolanoo avahgui orhih esvel ogt burtguulehgui bgaa hamaatniihaa avj burtguulj bolno bizdee

zochin 2016-03-25 202.61.97.102

Bi ene tatbariin sistemiig demjij bgaa.Hudalfan avalt burtee noat tolj bgaa irged yagaad bagch gsn huvia avj bolohgui gej.Mon jijig tom geltgui hudaldaanii gazruudiin orlogiig il tod bolgoj tatvaraa unen zov toloh hamgiin zob shiidel.Jishee ni 300-400 komtoi netiin gazar 25 komtoi netiin gazartai adilhan sard 12000g tolood yavdag shuu dee .Orlogo ni hariltsan adilgui shuu dee

Иргэн 2016-03-25 202.9.41.188

Наад 2%-ийи татвараа болих хэрэгтэй.Энэ бол шоу л юмаа.

Зочин 2016-03-25 103.229.123.111

Манайх 15 жил үйлдвэрлэл явуулж 200 хүнийг ажлын байраар хангаж улсад НДШ ,татвараа цаг хугацаанд төлж ирсэн,гэтэл улс татварын өршөөлийн хууль гаргаад луйварчдаа өршөөчдөг юм байна Би ганц л юм ойлгосон үнэн ч шудрагаар яваад хэзээч өсөж дэвжихгүй юм байна гэдгийг,одоо бол татвар төлөхгүй, тухайн үед нь аргалаад л явахад болно, Тэгээд ч НӨАТ гэдэг чинь татвар биш ,татвар төлөгчийг хянах зориулалттай болохоос биш,манайх шиг гажуудуулж байгаа цагт татвар болж байна,

ard 2016-03-25 202.179.24.248

NUT-iin khuuli mash zuv .uuniig eserguutsegchidiig oilgokhgui bna. uursduu tatvar tulduggui khumuus yum uu? . eniig eserguutsegchid gol duu khuuli busaar bayajigsad baigaa bvaikh

РАВДАН 2016-03-25 202.70.46.217

НӨАТ-АА ЗӨВТГӨХ САНААТАЙ ЭСЭН БУСЫН ЭРЭЭВЭР ХУРААВАР ШИМЭГЧИД БӨГСНИЙ ЦАГААН ХОРХОЙНУУД ИХ ХУЦАЛДЖИЙНАА!

Зочин 2016-03-25 202.21.106.103

Үнэндээ гадныханыг мөнгөөр ньзуучлаад олсон мөнгөө нуух гэ:сэн, хамтарсан нэртэй ХРИСТ,МУУН-ыг оруулж ирсэнтэй ижил луйварчид л бултах гэсэндээ л ийм увайгүйгээр цоорхой ашгилах гэж байхгүй юу даа. ийм увайгүйчүүд л мах, шатахууны үнэ өсгөсөн шүү дээ??төр хууль гаргасан л бол мөрдүүлэх ёстой!! Элдэв тайлбар тавьж гоншгоноод байгаа бүхэн ардаа "НО"-той гэсэн үг. Хэн нэгэн азтан таараад аваг л дээ.Заавал хүн бүр гэх албагүй шүү дээ.Энэ хуулийг дэмжиж бнааа

БОЛЬ 2016-03-25 202.9.40.29

НӨАТ худлаа шоу

давуу тал нь: 2016-03-25 103.57.92.143

нөгөө татварын бүдүүн авгай нар чинь бас татвар хариуцсан ху-жаа нөхөр болох №1 дарга нь бас хуучнаараа хэдэн зуун саяар нь шагнал болгож авахаа болино гэж найдаж байна.

Зочин 2016-03-25 103.57.92.143

нөгөө татварын бүдүүн авгай нар чинь бас татвар хариуцсан ***** нөхөр болох №1 дарга нь бас хуучнаараа хэдэн зуун саяар нь шагнал болгож авахаа болино гэж найдаж байна.

эрүүл ул үндэстэй журам гарга. 2016-03-25 103.57.92.143

хүнд гэрт байгаа баримтаа бүртгүүлэхэд завгүй завгүй гэхэд 6 сар орох уу? одоо тэр сургаар чинь хог ***** ухаад эхэллээ. шар болон элдвийн халдварт өвчин гарвал хэн хариуцахав? журмандаа бол 14 хоногийн дотор нь бүртгүүлсэн байх ёстой гж байгаа ш дээ .тэр чинь л болоо юм биш үү.

Зочин 2016-03-25 112.72.11.124

***** mini tatvarin urund tarchilj bgaa ulsuudaa yah gej bn

Зочин 2016-03-25 112.72.11.124

*****

Зочин 2016-03-25 59.153.112.254

Ajlaa medehgyi baahan yls turin tomilgootoi maluud zuv hyylig ch heregjyylj chadahgyi bigaa ym.

Зочин 2016-03-25 122.201.31.250

НӨАТ авна гэж Төрийн ташуур эргүүлээд, 30. 40 их наядыг нуусан хойно нь өршөөж хуульчлаад байцгаа. Их хөгжнөө заа юу

РАВДАН 2016-03-25 202.70.46.212

УДАХГҮЙ 3 САЯ ХУЛГАЙЧТАЙ БОЛСОНОО МЭДЭЭД ШОРОН ЦАГДАА ШҮҮХИЙН ХҮЧИН ЧАДАЛ НЬ ХҮРЭХГҮЙ БОЛОХООРОО ЭНЭ ХУУЛИА ӨӨРЧЛӨХ БИЗ!

Зочин 2016-03-25 124.158.78.4

Эргэлтээс, зардлаас тооцож авдаг худалдааны татвар нь зөвхөн дайн дажинтай, онцгой нөхцөлд авдаг цаг зуурын шинжтэй татвар. Гэтэл монголын НӨАТ нь агуулгаараа худалдааны татвартай ижил байна. Өөрөөр хэлбэл монгол орон дайны нөхцөлд, онцгой нөхцөлд 20 жил амьдарчээ гэсэн үг. Энэ бол үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх, тамирдуулах, элгээр нь мөлхүүлэх хангалттай урт хугацаа.

Зочин 2016-03-25 124.158.78.4

Татвар тооцохдоо валютын ханшийн зөрүүгээс үүсэх алдагдлыг тооцох ёстой. Гэтэл үүнийг тооцохгүйгээр татвар авч байна. Зардлаас НӨАТ тооцож авч буй нь валютын ханшид идүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. Авилгалаас болж улс орон доройтлоо, сөнөлөө, муужирлаа гэж олон жил худлаа ярилаа. Гол асуудал НӨАТ татварт байна. Монголд бизнесийн хоёр төрлийн орчин байна. Нэг нь НӨАТ төлдөг орчин, нөгөө нь НӨАТ төлдөггүй орчин. НӨАТ төлдөггүй орчин гэдэг нь үндсэндээ гаднын хөрөнгө оруулалтын орчин. Энэ орчинд багтахын тулд нэг бол гаднын хөрөнгө оруулагчитай хамтрах, үгүй бол гадаадад компани байгуулаад монголд зүсээ хувирган орж ирэх гэсэн хоёр зам бий. НӨАТ төлөхгүй ангилалд багтвал нууж хаах зүйлгүй ил тод тайлан гаргаад явна. Энэ хэсэг нь 12 тэрбум долларын хөрөнгтэй. НӨАТ төлдөг хэсэг нь хөрөнгөө нуухаас өөр замгүй, тайлангаа худлаа гаргахаас өөр замгүй. Энэ нь саяхан ил болсон 18 тэрбум доллар. НӨАТ татвар төлөхийн хамгийн хорлонтой нь валютын ханшийн уналтанд идүүлдэг явдал. Одоо энэ алдаагаа засах хэрэгтэй: Авилгал гэж худлаа орилохоо, аж ахуйн нэгжүүдээ дарамтлахаа болих хэрэгтэй. НӨАТ татвараас татгалздаггүй юмаа гэхэд хувь хэмжээг нь 2-3 дахин багасгах хэрэгтэй. Ингэвэл аж ахуйн нэгжүүд валютын ханшид цохиулахгүйгээр хөл дээрээ босох боломж бүрдэнэ. Хэдий хүртэл коммунист сэтгэлгээгээр явах билээ. Одоо үүнээсээ татгалзах хэрэгтэй. Бид ардчилсан орон болж өөрчлөгдөх шаардлагатай байна. Бид иргэддээ, аж ахуйн нэгжүүддээ болгомж олгох ёстой. Иргэн хүн хувь таивилангийхаа эзэн байх орчныг бүрдүүлэх ёстой.Өнөөдөр эрх чөлөөний дайсан, дарангуйллын ***** нь НӨАТ татвар болоод байна. Ардчилсан, эрх чөлөөт оронд ийм татвар байхгүй. НӨАТ нь англид хорьдугаар зууны эхээр үүссэн. Гэхдээ энэ нь монголын НӨАТ татвараас шал өөр агуулгатай. Сэтгэлгээ нь тэс ондоо. Тийм болохоор хэрэгжихдээ ч өөр аргаар, өөр зарчмаар, өөр механизмаар дамжин хэрэгждэг.

Зочин 2016-03-25 124.158.78.4

Бид ардчилсан орон болж өөрчлөгдөх шаардлагатай байна. Бид иргэддээ, аж ахуйн нэгжүүддээ болгомж олгох ёстой. Иргэн хүн хувь таивилангийхаа эзэн байх орчныг бүрдүүлэх ёстой.Өнөөдөр эрх чөлөөний дайсан, дарангуйллын ***** нь НӨАТ татвар болоод байна. Ардчилсан, эрх чөлөөт оронд ийм татвар байхгүй. НӨАТ нь англид хорьдугаар зууны эхээр үүссэн. Гэхдээ энэ нь монголын НӨАТ татвараас шал өөр агуулгатай. Сэтгэлгээ нь тэс ондоо. Тийм болохоор хэрэгжихдээ ч өөр аргаар, өөр зарчмаар, өөр механизмаар дамжин хэрэгждэг.

Зочин 2016-03-25 124.158.78.4

Чингис хааны үед мал, газар, үр тариа гэх мэт үндсэн хөрөнгөөс жилд нэг удаа 10 хувийн татвар авдаг байсан. Харин зардлаас, эргэлтээс 10 хувийн татвар авна гэдэг нь үндсэн хөрөнгийн 30-40 хувийн татвартай тэнцэнэ. Англид НӨАТ татвар бий болгохдоо бүртгэлийн зорилгоор бий болгосон. Тийм болохоор НӨАТ-ыг 100 хувь буцааж өгдөг. Худалдан авагч НӨАТ төлөөд улсаас буцаагаад төлсөн НӨАТ-өө тоо ёсоор бүрэн буцааж авна. Үйлдвэрлэгчдэд ямарч дарамт байхгүй. Бүтээгдэхүүний өөрийн өртөгт өчүүхэн ч нөлөөлөхгүй.

irgen 2016-03-25 202.179.16.217

Bairnii mungunii 20 huvi orohgui bn,mon dald ediin zasgaa onilj chadaagui,barilga baraanii zah deer neg languu odort 100 myangaas -5 say hyrtel hudaldaa borluulaltiig hiideg,ene bol jijig aj ahuin negjyydees ilyy borluulalt,orlogotoi bdag.

Зочин 2016-03-25 49.0.161.204

байрны мөнгө төлсөн 2 хувь яагаад орохгүй байнаа

autbm 2016-03-25 103.9.90.4

Нийгмийн гэмт сэдэлтэй хэсгүүд нь НӨАТ-ийг эсэргүүцэж байна гэсэн утгаар хэлжээ. Энэ ч үнэн шүү. Батлалцсан хуулиа эсэргүүцсэн эргүү гишүүд ч байдаг бна. Ийм гэмт бөгөөд эргүү сэдэлтнүүд МАН-ынхан аж. Монголын төлөө тууштай энэ мэтээр шинэчлээд байх хэрэгтэй байна. Эсэргүүцэгчид нь сонгууль, нам бодохоос өөр дэвшилгүй, улсын эсэргүү нар лүднүүд мөн буй заа

зочин 2016-03-25 122.201.21.97

Энэ бол АН-ын бас нэг дээрэм юм даа, эхлээд эдийн засаг унагааж ажилгүй, орлогогүй болгоод, одоо үлдсэн хэдэн жижиг бизнес эрхлэгчдыг ядууруулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна даа, АН-аас нэг ч хүн сонгож болохгүй, анхаар,

VAT 2016-03-25 202.9.42.12

НӨАТ дуртай хүн байхгүй. Хэрэглэгчийн хувьд хамгийн муу өөдгүй татвар. Нийтээрээ тэмцэж байж болиулах шаардлагатай. Татваргүй улс төр, улс төргүй татвар гэж байхгүй. Хүн гэдэг бодгаль өдийг хүртэл бодож олж чадаагүй юм шүү. НӨАТ-аас болж олон засгийн газар огцорч байсныг санцгаахад буруудагүй.

Зочин 2016-03-25 103.23.51.1

Энэ хууль нь жинхэнэ хөрөнгөө нуугчидад биш жирийн ард түмнийг дарамтлах, хоосоруулах хууль болчихоод байгаа нь үнэн шүү дээ үүнийг худлаа мэлзээд байх хэрэггүй энэ нөхөр.Ард түмэн удахгүй босох байлгүй дээ энэ дарамтийг чинь тэсэхээ болиод байна цаана чинь.

иргэн 2016-03-25 103.57.92.121

Кассын машин, программ, хэвлэгч, цаас энэ тэр гээд нэмэлт зардал гарч байгаа,орлогоос шууд 10хувь авдаг татвар, дээр нь гол нийлүүлэгч болох талх чихэр компани, барс, наран туул, дүнжингарав зэрэг нь НӨАТ-ын баримт өгдөггүй, жигд ороогүй учир үнээ нэмэх боломжгүй жижиг нь дампуурна.

Зочин 2016-03-25 112.72.11.113

nuuj hulgailbal 35.7 ih naydar urshuudug il tailagnbal oroh orongii ni huraaj gudmand gargdag. iim huuli bdg yumuu.

Зочин 2016-03-25 202.9.40.247

та нар ч нөат шинэчлэл нэрээр хичнээн тэрбум төгрөг идэж байна даа удахгүй та нарыг шалгах цаг нь ирэх биз

зочмн 2016-03-25 49.0.161.250

харин элбэгдоржоос 35 тэр бумын татварыг авах хэрэгтэй.

зочин 2016-03-25 49.0.161.250

дарамттай ажлаа болих хэрэгтэй.төр засгийн энэ ажлаас болж төрийг зүхэх санаа бодол их гарч байна.Дарамтгүй шиг жишиг татвар аваад явахад болно шүү дээ.ардчилсан нам усны суурь үнэьус халаасны үнэ гэх мэт хэрэглээгүй байсан ч мөнгө хүүлэх ажил сэтгэж байна.олны дургүй хүргээд л байна.

Зочин 2016-03-25 202.9.41.195

ShAAA MUU ardchilsan ***** nariin gar hul Gaduur buh baraanii une 10 huvi nemegdlee mongol shig ulsad taarahgui tatvar jijiguudiig ustgaj ***** nariin heden tom luivarchidl uldene

гайтай МАНл байхгүй юу 2016-03-25 103.57.95.253

МАН аймаар татварын даргаасаа авахуулаад байцаагч хүртэлээ хураасан татвараа хураасан ч гэж дээ булаасан татвараа хэдэн зуун саяар нь өөрсдөө шууд шагнал болгоод авдаг байсан гэж байгаа. тэгж балайрсаныг чинь одоо өөрөөр яаж засахав?

зочин 2016-03-25 122.201.21.97

АН-ын дээрэмчдын ***** долоогч муу үхдэл

Иргэн 2016-03-25 103.26.194.150

Хамгийн хогийн хууль АН г ***** сонго Нуусан хоронго ил гарнаа гэнэ Нуусан хоронго бол авилга хэд дахин ортог нь осгосон замын барилгын бусад тосвийн хоронгоос болж гарсан болохоос эгэл жижиг худалдаа хийгчдээс гараагуй

ghghghg 2016-03-25 202.179.31.1

Бид,ядуучууд борчууд ойлгож дэмжиж байгаа,харин орлогоо нууж татвараас зайлсхийх гэсэн,амташсан хэсэг нөхөдүүд ТАЛОН ХЭВЛЭХ МАШИНА АВАХ-д чадал тэнхээ хүрэхгүй байна гэсэн худлаа шалтаг тоочиж түүнийг нь МАН-ын дарга нар дэвэргэж байгаа,өнөөх л зөв ашигтай,өөрсдийн нь хэзээч хийж бүтээж байгаагүй шинэ юмыг үхэн хатан эсэргүүцдэг үхширмэл зангаа л гаргаж байгшаа хэрэг,зүгээр л орхи,тэд ямар хол явах юм биш.

МУУНҮГЭЛ 2016-03-25 202.9.42.11

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ДАРГА НЬ ХИЙЖ БАЙГАА ҮЙЛЭЭРЭЭ МУУНҮГЭЛ НЭРТЭЙ БОЛСОН

Hun 2016-03-25 202.70.46.212

ebarimt.mn iig tender zarlaj hiigeegui . Niit 46 ter bum zartsuulsan. Shuud tusliin negj ni guitsetgegch bolood 100 saya ch hurehgui urtguur hiij boloh bsan. Zoriud undur unetei bolgoj mungu idej bga yum. Bur teriigee ulsad huleelgej uguhgui Ulsiin uildveriin gazar baiguulj, daraa ni huvichilj avna gej hoorondoo yarij bn lee

Зочин 2016-03-25 202.9.42.11

ЭНЭ ХУЛГАЙЧ ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ГААЛЬ ТАТВАРЫН АЛБЫГ НЭГТГЭЭД СОНГУУЛИЙН МӨНГӨ ГЭЭД БААХАН ХҮМҮҮСЭЭС МӨНГӨ АВААД АЛБАН ТУШААЛ ЗАРЖ ӨӨӨРӨӨ ТӨРИЙН АЛБЫГ УЛСТӨРЖҮҮЛЧИХЭЭД

Hun 2016-03-25 202.70.46.212

Yaag zuv, 1.7 ter bum hemnene gesen hudlaa, 300 hunii oron too hemnene gesen hudlaa, gadnaas shalgaltgui baahan shine darga nar avchihsan. Nuguuduul ni yamar ch chadvargui.

zochin 2016-03-25 103.23.51.1

Unen unen.

Turiin alban haagch 2016-03-25 202.70.46.212

Huuliig heregjuuleh nereer heseg buleg humuusiin luivar, Otgontulga, Altanzul, Enkhbold, Ganbat tai niilj bgaad mungu idej bgaag chini medehgui gej bodoo yu Purevee, udahgui shorond orohiig chini harnaaa

zochin 2016-03-25 103.23.51.1

Ter ued ni bayrtaigaar garaa dallaad zogsoj baye. Ha ha

Irgen 2016-03-25 202.9.41.212

Ene teneg baagii nuguu shinehen zassa goyo uruunduu zurgaa avhuulahgui yaasiin bol. Gadnaas baahan hulgaichuud oruulj irj bga

НӨАТ-аа бодоцгооё 2016-03-25 202.179.26.44

ЭРХЭМ ДАРГА НАРАА ТА НАР БИДНИЙ ТАТВАРД ТӨЛСӨН МӨНГИЙГ ӨӨРСДӨД ЧИНЬ ТӨЛСӨН ЮМ ШИГ БОДОЖ ИДЭЖ УУЖ, ҮРЭН ТАРАН ХИЙЖ ШАМШИГДУУЛАХАА БОЛЬЧВОЛ ЭНЭ НӨАТ ЧИНЬ ХЭРЭГГҮЙ БОЛНО. ТА НАР ХУВИЙН ХЭВШИЛ ӨӨРСӨДДӨӨ 1000 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БОЛДОГ ЮМЫГ ТЕНДЭР НЭРЭЭР 2000, 3000 ТӨГРӨГӨӨР ХИЙЛГЭХЭЭ БОЛЬ ГЭЖ САНУУЛМААР БАЙНА. ХАРИУТАЙ БОЛ БАРИУТАЙ ГЭДЭГДЭЭ.

zochin 2016-03-25 103.23.51.1

Yag unen shuu.

НӨАТ-аа бодоцгооё 2016-03-25 202.179.26.44

Энэ НӨАТ-ыг хамгийн эцсийн хэрэглэгчид буюу ард түмэн бид төлдөг гэдгийг даан ч нэг ойлгохгүй юм. Нэг л сайхнаар тайлбарлаж хүмүүсийн тархи угаасан дарга нар л байхын. НӨАТ бол үндсэндээ давхар татвар гэж хэлэхэд буруудахгүй байх гэж бодож байна. Энгийн жишээгээр зөвхөн НӨАТ-ыг бодоод үзье. Импортлогч компани гадаадаас печень1 ширхэгийн 100 төгрөгөөр худалдаж аваад оруулж ирээд НӨАТ-д 10 төгрөг төлнө тэр 10 төгрөгөө нэмээд дэлгүүрүүдэд 110 төгрөгөөр нийлүүлнэ. Дэлгүүр цаашаа иргэдэд НӨАТ-д 11 төгрөг төлсөн гэж нэмээд 121 төгрөгөөр худалдана. Ингээд бодохоор иргэд буюу эцсийн хэрэглэгч НӨАТ-д 21 төгрөгийг төлж байна. Би буруу бодож тооцсон байж магадгүй. Гэхдээ л ийм тооцоо байгаа байх. Дэлгүүр нь импортлогчоос НӨАТ-ын падаан бичүүлж аваад татварт тусгаад суутгалаа хийнэ. Ийм НӨАТ-ын тогтолцоог л буруу байна гээд байхад л эрхэм дарга нар үгүй ээ зөв гээд байгаа нь даан ч дээ л гэхээсдээ. Пүрэв даргынхаар бол зөв юм байна. Давхар давхар НӨАТ би л лав төлмөөргүй байна. Энэ дэмжээд бичээд байгаа нөхдүүд юу гэмээр байна саналаа хэлээч гэж хүсье. Далд бизнес л гэнэ өөрсдөө татварын мөнгөнөөс идэж уухаа боль гэж идээчин уугаачин дарга нараас шаардаж байна.

Зочин 2016-03-25 203.194.114.95

Еерсдее хулгайч байж бусдыг хулгайч гэж хэлсэнтэй адил.

Зочин 2016-03-25 202.126.91.98

НӨАТ яагаад аюултай хорлонтой вэ гэдгийг дахиад арай тодруулъя. ӨМнө авсан эрчимсэн 100 малын жишээн дээр суурилъя. Мал бол амьд амьтан. Өөрөөр хэлбэл өвчин тусна. Эмчлэхэд зардал гарна. Сувилгаа арчилгаа шаардана, үүнд бас зардал гарна. Бас үхэж, үрэгдэж болно. Үхэхдээ зүгээр мөрөөрөө үхэхгүй. Үхэхдээ ардаа зардал, татвар үлдээгээд үхнэ. 100 малтай айлаас малын тоогоор татвар авахад мал үхэхэд малын тоог багасгаад татварыг бууруулна. Харин НӨАТ төлөхөд үхсэн малаас хүртэл татвар авна. Үхэх хүртлээ гаргасан зардал нь НӨАТ төлөх суурь болно. Монголын нөхцөлд НӨАТ татварыг эцсийн худалдан авагч биш үйлдвэрлэгч төлдөг болохоор тэр. Үйлдвэрлэгдсэн бүх бараа борлогдох албагүй. Зарим бараа гологдох, зарим нь зарагдахгүй удаад хугацаа дуусан устгалд орж болно. Устгалд орж буй хэрэгцээгүй барааны үнийг худалдан авагч төлөхгүй шүү дээ. Энэ зардал болон энэ зардалд ноогдох НӨАТ татварыг үйлдвэрлэгч төлнө. Бараа борлогдсон ч, борлогдоогүй ч зардал гаргасан гэдэг утгаараа үйлдвэрлэгч автоматоор НӨАТ татварын өрөнд орж байна. Зардал гаргана гэдэг нь өөрөө шууд татвараас зайлсхийсэн гэмт хэрэг, татварын дарамт болон хувирч байна. Үүнийг тогтож анзаараарай.

zochin 2016-03-25 103.23.51.1

Ee ee elgeree gazar hevtleeshdee ene tatvaraas bolj.

Зочин 2016-03-25 202.126.91.98

НӨАТ яагаад аюултай, хорлонтой вэ гэдгийг арай өөрөөр тайлбарлах гээд үзье. Чингис хааны үед жилийн татвар 10 хувь байв. Үндсэн хөрөнгөөс жилд ганц удаа татвар татна. 100 малтай хүн жилд нэг удаа 10 мал татварт өгөх маягтай. Монголын мал аж ахуй бол нүүдлийн аж ахуй. Урсгал зардал гэж бараг байхгүй. Гэтэл эрчимсэн аж ахуй гэдэг маш өндөр зардалтай. Идэж уух, *****, шээхээс авахуулаад бүгд зардал. Магадгүй амьсгалахад зардал гарахгүй байж мэднэ. Нэг жил 365 хоногтой. Өдөр бүр зардал гарна. Үүнийгээ 365 хоногоор үржүүл. Жилд хичнээн зардал гарахав? Үүний 10 хувийг НӨАТ гээд тооц. Хичнээн мөнгө болохов? Миний тооцоогоор, энэ нь малын 30-40 хувьтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 100 малтай айл жилд татварт 30-40 мал өгнө гэсэн үг. Гэтэл малын тоо жилд хэдээр өсөхөв? Үндсэндээ гарсан бүх төлөө, бүх ашгаа татварт өгнө гэсэн үг. Та нар өөрсдөө сайн бодоод үз. Ийм байж болох уу? Энэ амьдрал мөн үү? Үүнийг улс төр гэж нэрлэнэ үү, байна уу, хамаа алга. Юу гэж нэрлэнэ дураараа бол. Амьдралд нийцэхгүй, тохирохгүй гэдэг нь толорхой.

Зочин 2016-03-25 202.70.46.218

Аливаа ажлыг эхлэнэ гэдэг дуусахын хагас гэдэг шиг энэ татвар нь НӨАТ бна уу, худалдааны татвар байна уу ямарч байсан татвар маань бүртгээд авах сайхан, зөв тогтолцоотой боллоо. Хэн ч үнэмшихгүй олон янзын тайлан хийх хэрэггүй боллоо. Татварын байцаагч нат хуйвалдагч нар байж элдэв янзын асуудалд орооцолдохооргүй боллоо. Харваас илт зөв тогтолцоо байхад энэ эсэргүүцээд коммент бичээд бгаа нөхдүүд татварын байцаагчид, тэдний ар гэрийнхэн юм уу хаашаа юм. Орлого олдог байсан нэлээн өргөн суваг нь хаагдчихаад боож үхэх гээд байгаа юм уу??? Ямар ч татварын байцаагч, төрийн байгууллагын шахалтгүйгээр нийгмээрээ хяналт тавих, шаардлага тавих эрүүл тогтолцоо болоод байгааг хөдөөний малчин ч ойлгоод байна хүмүүс ээ. Ичиж амьдар. Буруу байвал засаад залруулаад, нарийг нь соливол солиод, хувь хэмээгээ нэмбнл нэмээд хасвал хасаад л болоо биз дээ.

Юм мэдэхгүй байна даа 2016-03-25 202.179.26.203

1-р т НӨАТ-ын татвар гэдэг чинь аль эртнээс байсан хууль шүү дээ. Сугалаатай, 2%-ийг буцаан олгоно энэ тэр гэхээр л хүмүүс НӨАТ гэж шинэ юмтай болж гэж ойлгоод байна. 2-т Татварын байцаагч нар хуйвалдагч байж элдэв янзын асуудал гаргах боломж нь хэвээр л байгаа ш дээ. Юу гэвэл аж ахуйн нэгжүүдийг чинь НӨАТ төлөгч ба төлөгч биш гээд хоёр хуваадаг нь хэвээрээ болохоор хэн нэгнийг НӨАТ төлөгч биш гээд байлгаад байх боломж чинь татварын байцаагч нарт л байна гэсэн үг.

Зочин 2016-03-25 103.229.121.123

ard tumniig deeremdej duusahgui yumaa ed nar

Зочин 2016-03-25 103.57.95.27

yun deerem yariad bgan be tatvaraa toloh l ystoi shde

Зочин 2016-03-25 202.126.91.98

Эргэлтээс, зардлаас тооцож авдаг худалдааны татвар нь зөвхөн дайн дажинтай, онцгой нөхцөлд авдаг цаг зуурын шинжтэй түр татвар. Гэтэл монголын НӨАТ нь агуулгаараа худалдааны татвартай ижил байна. Өөрөөр хэлбэл монгол орон дайны нөхцөлд, онцгой нөхцөлд 20 жил амьдарчээ гэсэн үг. Энэ бол үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх, тамирдуулах, элгээр нь мөлхүүлэх хангалттай урт хугацаа.

Зочин 2016-03-25 112.72.11.106

НӨАТ-н шинэ хууль Пүрэвийн далд бизиес байгаа юм. Үүний дагуу тусдаа улсын үйлдвэрийн газар гэгчийг байгуулж авсан хүн. Одоо татвартай холбоотой бүх мэдээлэл хэсэг бүлэг этгээдийн гарт орсон гэдгийг та бүхэн мэдэж байна уу.

Зочин 2016-03-25 112.72.11.113

***** hulgailsan luivardsnaa urshuuchihuud vneneer tailagnaat tulburiin chadvargvi olon jil bolj dampuursan kompanuidaa yah gej bnaaa

Зочин 2016-03-25 202.126.91.98

НӨАТ бол татвар биш. Мөнгөн урсгалыг хянахын тулд бий болгосон бүртгэл, хяналтын тогтолцоо. Үүнийг Англид бий болгосон. Татвар биш учраас төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгодог. Зөвхөн худалдан авагч төлдөг тул үйлдвэрлэлийн зардалд ямар ч нөлөө үзүүлдэггүй. Харин монголд ийм татварыг хил, гааль дээр төлдөг тул энэ нь бодит зардал болж үйлдвэрлэгчдэд хүнд ачаа болдог. Энэ татвар монголд анх бий болсон цагаасаа буруу хэрэгжиж эдийн засгийг гажуудуулсан. Энэ гажуудлыг засахгүйгээр бид цаашаа явахгүй.

иргэн 2016-03-25 202.179.26.120

Хууль зөв.Гэхдээ жижиг бизнесс эрхлэгчидийн татвар төлөлтийг яаж авах тал дээр иргэдэд ойлгомжтой мэдээлэл өгөх хэргтэй байна .Бүгдээс нь адилхан татвар аввал энэ бол ёстой шударга биш зүйл шүү.Зааг ялгаатай л байх нь чухал байна.Сугалаа жаахан үнэмшил муутай байна.100,0 сая төгрөгийн урамшуулалд 1-ч хүн агрч ирэхгүй байна гэдэг чинь но-той.Тохируулага хийсэн байна машинд.Мөн 20,0,400,0 сая төгрөгийн урамшуулал шивэгдээгүй баримт орж байгаа нь бас хардалт дагуулж байна.Мөн машин нь гацаад.Гарч ирж байгаа сугалааны код бас сонин байна.Маш хурдан 20000 хэдэн хүн гээд гараад ирэх жишээтэй хуурамч хийсвэр юм шиг санагдсан сугалааны тохирол.

12457896 2016-03-25 49.0.187.196

Энэ бол маш зөв хууль шүү. Пүрэв болон Лхагважав, үүнийг гардан гйүцэтгэж буй залуучуудад баяр хүргэж ажлын ажилт хүсье. Бид улсаа хөгжүүлж шударга Нийгэмд амьдрахыг хүсэж байгаа бол Хүн бүр л хүчин зүтгэх хэрэгтэй. Ердөө бүгд л адилхан өгсөн авсанаа Төрдөө бүртгүүлээд явьяа гэж байгаа шүү дээ. Тэгээд хуулиараа урамшууллаа аваад, 50 сая хүртэлх орлогогүй нь НӨАТ төлөхгүй шүү дээ. Орлгогоо бүртгүүлээд сугалаагаа хэвлэж өгөөд л болоо ш тээ. Энэ МАН-ын Бат эрдэнэ тЭргүүтэй эргүү МАНГАРУУД автобусанд карт уншуулсан ч эсэргүүцнэ, худгаас усаа Карт уншуулдаг богосон чэсэргүүцнэ. Орлогоо бүртгэе гэсэн ч эсэрггүцнэ Наадуул чин Иргэдийн Төлсөн Татварыг Төрд нь өгдөггүй нөхдүүдтэй нийлж Ардуудыг турхираад Шинэчлэлийг зогсоогоод Тэр мөнгийг нь өөрсдөө хахууль болгож авдаг юм. Одоохондоо тэднээс Санал авах гэж л шоудаж байгаа юм.

зочин 2016-03-25 122.201.21.97

Ард түмнээс л дээрэмдэж байвал болоо гэж боддог АН-аас сална аа,

Зочин 2016-03-25 122.201.21.31

Энэ хууль шиг зөв хууль олоод ир дээ. Бараг олдохгүй байх аа. Татвар төлөхөөс зайлсхийж сурсан гарууд хэл ам хийж байгаа нь ойлгомжхой

зочин 2016-03-25 202.70.36.186

Энэ их зөв хууль МАН ын үед бүх юм буруу явж ирсэн М,ЭНХБОЛДОО энэ ярилцлагийг заавал олж уншаарай ойлгохгүй байвал асуугаарай

Зөв хууль 2016-03-25 119.40.97.94

Маш сайн зөв эхлэлийг тавьсан хууль, нийт ард түмэн дэмжиж байгаа шүү.