Хятадын Хөгжлийн банкны захирлыг авлигын хэргээр яллав | News.MN

Хятадын Хөгжлийн банкны захирлыг авлигын хэргээр яллав

Хятадын Хөгжлийн банкны захирлыг авлигын хэргээр яллав

Хятадын Хөгжлийн банкны захирлыг авлигын хэргээр яллав

БНХАУ-ын шүүх өчигдөр/2021.1.7/ Хятадын хөгжлийн банкны захирал, намын нарийн бичгийн дарга асан Ху Хуайбанг 10 сая паундын авлига авсан хэрэгт буруутай хэмээн үзэж, бүх насаар нь хорих ял оноожээ. Ийнхүү Бээжин нэг долоо хоногийн дотор санхүүгийн салбарын хоёр ч том албан тушаалтныг яллаж байна.

Хятадын Хөгжлийн банкны захирал, намын нарийн бичгийн дарга асан Ху Хуайбанг өнгөрсөн жилийн долдугаар сард албан тушаалаа ашиглан 2009-2019 оны хооронд нийт 85.5 сая юань буюу 10 сая паундтай тэнцэх хэмжээний авлига, эд бараа, бэлэг авсан хэмээн буруутгаж, саатуулсан билээ.

Харин өчигдөр/2021.1.7/ Хятадын умард хэсгийн Ченде хотын шүүх хурал түүнийг гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон байна. Шүүх хурлын шийдвэрийг гүйцэтгэхээр масктай хууль сахиулагчид Хуг авч яваа нь Хятадын телевизүүдээр цацагдаж, авлигын хэрэг хэзээ ч шийтгэлгүй өнгөрдөггүй гэдэг сургамж ард иргэддээ хүргэжээ.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө эрх баригчид өөр нэгэн банкир Лай Шиаоминд цаазын ял оноосон билээ. Лай бол Хятадын Төрийн удирдлагын хөрөнгийн менежментийн пүүсийн эзэн байсан бөгөөд 190 сая паундын авлига авсан хэргээр цаазын ял сонссон юм.

Ши Жиньпиний удирдлага дор нийт сая гаруй эрх мэдэлтэн ял эдлэж байна.  Тиймдээ ч шүүмжлэгч нар Ши Жиньпин улс төрийн цэвэрлэгээ хийдэг хэмээн ихээр буруушаадаг билээ.

Банкны удирдлагын албан тушаалд очихоосоо өмнө Ху төрийн байгууллагуудын энгийн албан тушаал хашиж байжээ. Тэрбээр 2013 онд Хятадын Хөгжлийн банкны даргаар томилогдож, 2018 он хүртэл хашсан аж.

Гэв газрын тосны бизнесмэн, эрчим хүчний CEFC компанийн захирал Е Жианминтай тогтоосон холбоо сүлбээ нь Хуг асуудалд оруулсан юм.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-01-08 64.119.25.88

МАНАЙД БОЛ ХЭДЭН ЗУУН САЯАР, БҮР ХЭДЭН АРВАН ТЭРБУМААР, ЦААШЛААД БҮР ХЭДЭН ЗУУН ТЭРБУМААР НЬ ЭХ ОРОН, ТӨР, АРД ТҮМНЭЭСЭЭ ХУЛГАЙЛНА, АВИЛГАДНА, ТОНОН ДЭЭРЭМДЭНЭ, ОФФШОРДОНО, КОНЦЕССДОНО, ЯАХ Ч ҮГҮЙ ЗҮВ ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙГЭЭД Л ХЭЭВ НЭГ ИЧИХ Ч ҮГҮЙ ЯВЦАГААЖ Л БАЙХ ЮМ, БҮР СҮРГЭЭРЭЭ ТӨР ЗАСГИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШААД Л,

Avatar

Үнэн үнэн үнэн 2021-01-08 103.212.119.54

Ийм шудрага нийгэм,шудрага хуулийн тогтолцоо манайд даанч мөд тогтохгүй янзтай.эрх мэдэлтнүүд олноороо асуудалд орох болохоор тэд тийм нийгэмийг хүсэхгүй бна.улс орон,ард түмэн хохирсоор л.

Avatar

Иргэн 2021-01-08 49.0.142.53

Монголчууд орос хятадын тэргүүн туршлагаас нь суралцах хүсэлгүй байна. Тийм дээ ч улс нь хөгжихгүй байна даа.

Avatar

ИРГЭН 2021-01-08 66.181.182.42

aaaa medhgui unen ch ymuu hudlaa ym uu b** medee hytaduud yaaj ch magadgui

Avatar

Зочин 2021-01-08 103.10.22.40

Erguu Huukiin troll, unshsan umandaa ch itgehgui, tegsnee huukdee itgeed baigaa biz!!! Teneg popiin uldegdel

Avatar

Зочин 2021-01-08 192.82.68.140

УИХ-ын гишүүд өөрсдөө хууль батлахдаа гишүүн хүн авлига авч байгаа нь үйлдэл дээрээ баригдвал хэрэг үүсгэнэ, тийм биш бол хэрэг үүсгэхгүй гэж хуулиндаа оруулсан.

Avatar

123456 2021-01-08 49.0.212.165

Харин ээ, Xятадад атаархмаар ч юм шиг, Монгол шиг АВИЛГАЛИЗМ-ийн нийгэмд амьдрах дур хүсэл төрмөөргүй ч юм шиг. Юу ч гэмээр юм дээ. Монголын нийгэмд хүн болж төрснөөс Xятад газар жоом болж төрвөл жаргалтай ч юм шиг.

Avatar

ИРГЭН Б.Д 2021-01-08 103.26.193.104

яг газар тэнгэр шиг л ялгаатай юм байна даа…. хэзээ ийм болох вэ?!!!!

Avatar

Зочин 2021-01-08 192.82.77.182

Хятад улсад авилга байна. Харин Монгол улсад авилга байхгүй байна

Avatar

ХН 2021-01-08 202.179.27.201

ГЯТАДЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ ТӨРИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛААД ШОРОНД ОРСЫМ БИЗ ДЭЭ….

Avatar

Монголын шүүх 2021-01-08 192.82.69.66

Монголын шүүх ингэж ажилладаг болоосой. Монголд амьдрах дур хүслийг минь хамгийн ихээр гутааж буй газар бол Монголын ШҮҮХ.

Avatar

ххммм 2021-01-08 150.129.143.138

гоё юмаа атаархаж байна энэ үндэстэнд. Манайхан идэж уугаад дээшлээд төрийн түшээ, сайд дарга, тэргүүн хүртэл болчино. Хувааж идээд нэгнээ өршөөгөөд л боодол доллар оймсондоо нуугаад зүв зүгээр үлдээд л. Айлын хүүхдүүд тэгэхэд ямар мундаг хуулиа хэрэгжүүлж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж