Хятадын Хөгжлийн банкны захирлыг авлигын хэргээр яллав

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

Хятадын Хөгжлийн банкны захирлыг авлигын хэргээр яллав

Хятадын Хөгжлийн банкны захирлыг авлигын хэргээр яллав

БНХАУ-ын шүүх өчигдөр/2021.1.7/ Хятадын хөгжлийн банкны захирал, намын нарийн бичгийн дарга асан Ху Хуайбанг 10 сая паундын авлига авсан хэрэгт буруутай хэмээн үзэж, бүх насаар нь хорих ял оноожээ. Ийнхүү Бээжин нэг долоо хоногийн дотор санхүүгийн салбарын хоёр ч том албан тушаалтныг яллаж байна.

Хятадын Хөгжлийн банкны захирал, намын нарийн бичгийн дарга асан Ху Хуайбанг өнгөрсөн жилийн долдугаар сард албан тушаалаа ашиглан 2009-2019 оны хооронд нийт 85.5 сая юань буюу 10 сая паундтай тэнцэх хэмжээний авлига, эд бараа, бэлэг авсан хэмээн буруутгаж, саатуулсан билээ.

Харин өчигдөр/2021.1.7/ Хятадын умард хэсгийн Ченде хотын шүүх хурал түүнийг гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон байна. Шүүх хурлын шийдвэрийг гүйцэтгэхээр масктай хууль сахиулагчид Хуг авч яваа нь Хятадын телевизүүдээр цацагдаж, авлигын хэрэг хэзээ ч шийтгэлгүй өнгөрдөггүй гэдэг сургамж ард иргэддээ хүргэжээ.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө эрх баригчид өөр нэгэн банкир Лай Шиаоминд цаазын ял оноосон билээ. Лай бол Хятадын Төрийн удирдлагын хөрөнгийн менежментийн пүүсийн эзэн байсан бөгөөд 190 сая паундын авлига авсан хэргээр цаазын ял сонссон юм.

Ши Жиньпиний удирдлага дор нийт сая гаруй эрх мэдэлтэн ял эдлэж байна.  Тиймдээ ч шүүмжлэгч нар Ши Жиньпин улс төрийн цэвэрлэгээ хийдэг хэмээн ихээр буруушаадаг билээ.

Банкны удирдлагын албан тушаалд очихоосоо өмнө Ху төрийн байгууллагуудын энгийн албан тушаал хашиж байжээ. Тэрбээр 2013 онд Хятадын Хөгжлийн банкны даргаар томилогдож, 2018 он хүртэл хашсан аж.

Гэв газрын тосны бизнесмэн, эрчим хүчний CEFC компанийн захирал Е Жианминтай тогтоосон холбоо сүлбээ нь Хуг асуудалд оруулсан юм.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж