Тоос сорогчийг сонгохдоо анхаарах 5 зүйл | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тоос сорогчийг сонгохдоо анхаарах 5 зүйл

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Тоос сорогчийг сонгохдоо анхаарах 5 зүйл

Таны хэрэглээнд хамгийн сайн тохирох тоос сорогчийг сонгох ухаалаг худалдан авалт хийхэд тань туслах 5 зөвлөгөөг хүргэе.

Гэрийн цэвэрлэгээний хамгийн чухал хэрэгсэл бол тоос сорогч. Зах зээл дээр худалдаалагдаж байгаа олон төрлийн тоос сорогчуудаас сонголтоо хийхдээ таны гэрийн хэрэгцээ, өөрийн төсөв, дэвшилтэт технологийг нь судалж сонголтоо хийгээрэй.

Та тоос сорогчоороо ихэвчлэн паркетан шалан дээр цэвэрлэгээ хийх үү, эсвэл танай гэрт хивс, дрож их цэвэрлэх шаардлага гардаг уу?

Хивс, хивсэнцэр их хэрэглэдэг бол тоос сорогчны соролтын хүчийг сайн сонгож аваарай. Зах зээл дээр худалдаалагдаж буй тоос сорогчууд 1200W – 2400W хүчин чадалтай худалдаалагдаж байна. Мотороос гарч буй энэ хүчээс гадна тухайн тоос сорогчийн сорох технологи соролтын хүчийг нэмэгдүүлсэн загварууд байдаг. Жишээ нь Tornado VCM42A11L тоос сорогч нь моторын хүчин чадал нь 1600W хэдий ч хуйлруулан сорох хос конус цоргын тусламжтайгаар энгийн тоос сорогчоос 30% илүү хүчтэй сорох технологитой ба энэ хүчээ 10 жил алддаггүй давуу талтай юм. Хивс цэвэрлэх зориулалтын тусгай хошуу нь хивсний үсийг сөргүүлэн босгож угт нь байгаа хогийг ч сорж авахаар бүтээгдсэн байна.

Хатуу гадаргуутай шал, паркетан шал ихэвчлэн байдаг бол шал цэвэрлэх зориулалттай тусгай сойз бүхий тоос сорогчийг сонгоорой. Мөн хана шалны булан тохойг гүйцэт соруулах нарийн хошуу хэрэгтэй. Мөн паркет, хулдаас, плита, төрөл бүрийн чулуун шалыг чийгтэй уураар цэвэрлэх Thane PowerX уураар цэвэрлэгч бүтээгдэхүүн нь усыг өндөр температурт халааж, түүнээс гарч буй уурыг ашиглан цэвэрлэгээг эрүүл цэвэр аргаар хийдэг байна. Угаалгын бодис ашиглахгүйгээр шалаа цэвэрлэхээс гадна гал тогооны ширээний тавцан, бариул, угаалтуур, шарах шүүгээ, 00-ын суултуур, цонх, автомашины дугуй зэргийг цэвэрлэж, нян бактерийг устгадаг давуу талтай. 

Шалнаас гадна дээр байрлах гадаргуу цэвэрлэх хэрэгцээ их гардаг, өндөр тавилга шүүгээний дээд талыг цэвэрлэдэг бол уртасгагч хошуутай хувилбарыг сонгохыг зөвлөж байна.

Таны гэр бүлийн хэн нэгэн гишүүн харшилтай бол тоос, тоосонцорыг сайн цэвэрлэхээс гадна тоосны хачигийг сайтар устгаж, ялангуяа гудас, диван, дэр гэх мэт хэсгүүдээ тусгай хошуутай тоос сорогчоор цэвэрлэх хэрэгтэй. Солонгост үйлдвэрлэсэн Raycop брэндийн тоос сорогч нь хэт ягаан туяагаар тоосны хачигийг устгаж, өндөр давтамжтай вибраторын тусламжтайгаар зүүгдсэн хачигийг унаган соруулж авдаг технологи бүхий бүтээгдэхүүн юм. Тоосны хачиг нь харшлыг бий болгодог учир ялангуяа нялх хүүхэдтэй айлд энэхүү бүтээгдэхүүнийг илүү хэрэглэхийг зөвлөдөг байна.  Тусад нь нэмэлт бүтээгдэхүүн авалгүйгээр тоосны хачигийг цэвэрлэх хэмнэлттэй шийдэл бол Tornado VCM42A11L тоос сорогч юм. Энэ тоос сорогчинд хачиг устгагч нэмэлт хошууг залгаснаар тоосны хачигийг цэвэрлэх боломжтой.

Танай гэр бүлийнхэн хайртай тэжээвэр амьтантай бол амьтны үсийг энгийн тоос сорогч бүрэн сорж чадахгүй гэдгийг анхаараарай. Амьтны үс соруулах зориулалттай, AirTurbo систем бүхий Bosch BGS5ZOOO3 тоос сорогчийн хошуу нь эргэлддэг сойзтой тул хивс хивсэнцрийг үсийг сөргүүлэн босгож, хамгийн нарийн ширхэгтэй үс, тоос тоосонцорыг ч бүрэн цэвэрлэж сордог. Мөн зах зээл дээр хамгийн бага дуу чимээтэй буюу 66dB(энгийн тоос сорогчны дуу 85dB орчим байдаг) дууны түвшинтэй учир танай гэрийнхэн унтаж байхад ч цэвэрлэгээгээ хийж болно.

Эзэгтэй таны өдөр тутмын цэвэрлэгээний ажлыг хөнгөвчлөх, хамгийн их ашигладаг цэвэрлэгээний төхөөрөмж болох тоос сорогчоо зөв сонгож, гэр бүлийнхээ гишүүдийн тав тухтай, цэвэр орчинг бүрдүүлэхэд тань бид туслая.

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

www.instagram.com/pcmall_official                                                                

 www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

PC mall дуудлагын төв: 75753535 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс