Беларусь улс төрийн бэлгэдлүүдээ шинэчлэх хуулиа баталжээ. Уг хуулийн хүрээнд тус улс төрийн дуулал, далбаа болон бусад бэлгэдлүүдээ хэвээр үлдээсэн ч төрийн сүлдээ бага зэрэг өөрчилсөн байна.
Бараг ихэнх хэсэг нь хэвээр үлдсэн ч сүлдэнд дүрслэгддэг дэлхийн бөмбөрцөг өрнө зүг рүү хэвийжээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тус улсын төрийн сүлдэнд дүрслэгддэг дэлхийн бөмбөрцөгт өмнө нь Орос болон Евразийн эх газар түлхүү багтдаг байсан юм.
Тус улсын эрх баригчдын хувьд Москвагийн дарамт шахалтаас зугтан, Европтой ойртох бодлого баримтлах болсон юм. ОХУ-ын зүгээс хоёр улсыг нэгтгэн Холбооны улс байгуулахыг тулгаж байв.
Гэтэл өнгөрсөн 2020 оны наймдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Лукашенко ялалт байгуулсны дараа тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Лукашенког хүчтэй эсэргүүцэх болсон тул тэрбээр Путинээс дэмжлэх хүсч эхэлсэн.
Барууны зарим орнууд Лукашенког Беларусийн хууль ёсны төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба түүнд хориг тавиад байгаа билээ. Тэрбээр сүүлд болсон сонгуульд илт давуу ялсан бөгөөд 1994 оноос хойш Беларусийн Ерөнхийлөгчийн албыг тасралтгүй хашиж байгаа юм.
Эх сурвалж: rferl.org
Холбоотой мэдээ