Зуны цагийн тоололд хэрхэн төвөггүй шилжих вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зуны цагийн тоололд хэрхэн төвөггүй шилжих вэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Зуны цагийн тоололд хэрхэн төвөггүй шилжих вэ?

Энэ сарын 25-26-ний шилжих шөнө Монгол Улс зуны цагийн хувиарт шилжих болно. Өөрөөр хэлбэл баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цагт орон даяар цаг тооллыг нэг цагаар урагшлуулах билээ. Ингэхээр бид нэг цагийн өмнө босож ажилдаа явах болж байна.

Энэ удаад бид унтах нэг цагаа алдаж байгаа тул зохицоход илүү хүндрэлтэй байх болно. Гэхдээ хэдхэн зүйлийг хийснээр төвөггүй шилжих боломжтой шүү. Эдгээр нь бол:

Түрүүлж нэг цагаар ухар

Хэрэв та нойргүйдэлтэй бол шинэ цагийн хувиарт түвэггүй зохицож чадна. Гэхдээ 25-ны баасан гарагт орондоо орохоосоо өмнө цагаа ухраагаарай. Ингэснээр та’ нэг цагаа алдаж’ буйг хараад орондоо эрт орох хүсэл төрөх болно. Өмнөх орой нь цагаа урагшлуулж эрт амрах нь өглөө ундуйцаж сэрэхээс хавьгүй дээр шүү.

Хэрэв та нойрны дутагдалгүй бол энэ долоо хоногт аажмаар шинэ цагийн тоололд дасах хэрэгтэй. Цагийн шинэ тоололд шилжихийн өмнөх лхагва гарагаас эхлэн орондоо 15 минутын өмнө орох хэрэгтэй. Тэгвэл бямба гарагт цагийн өмнө орондоо ордог болж чадна. Ингээд л маш хялбараар дасах болно.

Хүүхдүүдийг яах вэ гэж үү? хэрэв та хүүхэдтэй бол илүү сайн хуваарь зохиох хэрэгтэй. Учир нь хүүхдүүд ханан дээрх цагийн зүүг харж биш дотоод цагаараа баримжаалан унтдаг. Хэрэв танай хүүхдүүд 11 цагаас унтдаг бол баасан гарагт 10 цагаас унтуулаарай /Учир нь нэг цаг алдах тул өмнөхөөсөө эрт унтуулна гэсэн үг/. Ингээд л танай хүүхдүүд даваа гарагийн өглөө шинэ тоололд хэдийн дассан, эрч хүчтэй сэрээд цэцэрлэг, сургуульдаа явах болно.

Хүссэн цагтаа унтахад хэцүү байна уу?

Та өөртөө зөв нойрны зуршлыг хэвшүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл унтахаасаа хамгийн багадаа нэг цагийн өмнө электрон хэрэгсэл, гар утсаа унтрааж, орондоо орохоосоо өмнө хоол идэхгүй, юм уухгүй байх хэрэгтэй (ялангуяа кафейн агуулсан уух зүйлс болон согтууруулах ундаа). Мөн өөрийн гэсэн орондоо орох хуваарьтай болж болно (халуун усанд орох, йога хийх, бага зэрэг сунгалт хийх, хийх зүйлсийн жагсаалтаа гаргах г.м.).

Эх сурвалж: biznetwork.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

hi 2016-03-25 182.160.2.90

ӨГЛӨӨ сэрлээ, маш хурдан мөнгөний араас ажил гэж гүйлээ,өдөржин гүйлээ ,гэртээ ирлээ ядарсан тул ТВ-ээр хов жив тархи угаалт үзлээ,нервтлээ,унтлаа,Уг нь дасгал гимнастик,бясалгалыг өглөө хийвэл сайн байдаг,албаар тэр цагийг багасгаж байна,

Зочин 2016-03-25 202.179.31.3

энээс оор хийх ажил байхгуй юм чинь Энэ АН нам уу

зочин 2016-03-25 103.229.121.226

Хүмүүсийнхээ эрүүл мэндээр битгий тоглоод байгаачээ хэдэн төгрөг хэмнэсэн биш биологийн хохирол учруулаад байх юмаа.

монгол 2016-03-25 107.2.154.255

за над шиг ядарсан хүнд урагшлан уу, хойшлоно уу , хамаа ч алга , юу нч нялуун юм бэ

Зочин 2016-03-25 202.21.96.18

Хүн бол байгалийн амьтан

ухраах биш шүү 2016-03-25 202.131.225.197

урагшлуулах гэж байгаа шүү дээ. 2 цагаар урагшлуулах хэрэгтэй гэдэг харин үнэн шүү. эртхэн тараад амин хувьдаа цаг гаргамаар байна ш дээ.

дорж 2016-03-25 122.133.113.84

Унтаж амрахгүй бол ажлын чадвар муудах, улбалаад ядаргаанд орох, бие нь муудах янз бүрийн сөрөг нөлөө гарна. Сайн унтаж амарч байхад арьс сайхан амарч, эрэгтэй эмэгтэйгүй, хүүхэд багачуудгүй царай зүс сайхан харагдана шүү. Нойр муу авбал муу шүү. МГЛ чууд нэг хар царай яүс муу байдаг нь нойр хоолоо зохицуулахгүй байгаад л бгаа шүү. Энэ үнэн

Зочин 2016-03-25 124.158.88.13

өглөө нар 4 цагт манддаг. харин Улаанбаатар хот өглөөний 7.30-аас л бужигнаж эхэлдэг. бүх л бүтэн нартай 3 цагийг шал дэмий унтаж өнгөрүүлж байгаа биз. тэгэхээр 2 цагаар урагшлуулчихвал гэрэл гэгээтэй 2 цагийг ашиглаж эхэлнэ гэсэн үг. харин орой нар 8 гээд жаргадаг. 2 цагаар урагшлуулчихаар 10-т гаргадаг болно гоё биз дээ айн.

Зочин 2016-03-25 124.158.88.13

2 цагаар урашлуулах хэрэгтэй, манайхан шиг залхуу мулгуу ажилгүй орой босдог хүмүүст байгалийн цагийг ашиглуулах зөв шийдэл бол урашлуулах

Зочин 2016-03-25 59.153.115.27

boliyoo, eniigee bolioch ee!!!

2016-03-25 202.9.40.147

Онгироо сагсуу баярцогтын санаачилсан болхи ажил. Зуны цагт шилжмээргүй байна. Хамаг юмыг холион бантан болгодог.