Энэ сарын 25-26-ний шилжих шөнө Монгол Улс зуны цагийн хувиарт шилжих болно. Өөрөөр хэлбэл баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цагт орон даяар цаг тооллыг нэг цагаар урагшлуулах билээ. Ингэхээр бид нэг цагийн өмнө босож ажилдаа явах болж байна.
Энэ удаад бид унтах нэг цагаа алдаж байгаа тул зохицоход илүү хүндрэлтэй байх болно. Гэхдээ хэдхэн зүйлийг хийснээр төвөггүй шилжих боломжтой шүү. Эдгээр нь бол:
Түрүүлж нэг цагаар ухар
Хэрэв та нойргүйдэлтэй бол шинэ цагийн хувиарт түвэггүй зохицож чадна. Гэхдээ 25-ны баасан гарагт орондоо орохоосоо өмнө цагаа ухраагаарай. Ингэснээр та’ нэг цагаа алдаж’ буйг хараад орондоо эрт орох хүсэл төрөх болно. Өмнөх орой нь цагаа урагшлуулж эрт амрах нь өглөө ундуйцаж сэрэхээс хавьгүй дээр шүү.
Хэрэв та нойрны дутагдалгүй бол энэ долоо хоногт аажмаар шинэ цагийн тоололд дасах хэрэгтэй. Цагийн шинэ тоололд шилжихийн өмнөх лхагва гарагаас эхлэн орондоо 15 минутын өмнө орох хэрэгтэй. Тэгвэл бямба гарагт цагийн өмнө орондоо ордог болж чадна. Ингээд л маш хялбараар дасах болно.
Хүүхдүүдийг яах вэ гэж үү? хэрэв та хүүхэдтэй бол илүү сайн хуваарь зохиох хэрэгтэй. Учир нь хүүхдүүд ханан дээрх цагийн зүүг харж биш дотоод цагаараа баримжаалан унтдаг. Хэрэв танай хүүхдүүд 11 цагаас унтдаг бол баасан гарагт 10 цагаас унтуулаарай /Учир нь нэг цаг алдах тул өмнөхөөсөө эрт унтуулна гэсэн үг/. Ингээд л танай хүүхдүүд даваа гарагийн өглөө шинэ тоололд хэдийн дассан, эрч хүчтэй сэрээд цэцэрлэг, сургуульдаа явах болно.
Хүссэн цагтаа унтахад хэцүү байна уу?
Та өөртөө зөв нойрны зуршлыг хэвшүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл унтахаасаа хамгийн багадаа нэг цагийн өмнө электрон хэрэгсэл, гар утсаа унтрааж, орондоо орохоосоо өмнө хоол идэхгүй, юм уухгүй байх хэрэгтэй (ялангуяа кафейн агуулсан уух зүйлс болон согтууруулах ундаа). Мөн өөрийн гэсэн орондоо орох хуваарьтай болж болно (халуун усанд орох, йога хийх, бага зэрэг сунгалт хийх, хийх зүйлсийн жагсаалтаа гаргах г.м.).
Эх сурвалж: biznetwork.mn