Шилэн хэмээх хочоороо олонд танигдсан МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл байсгээд дуулиан шуугиан дэлгэж орхидог гэмтэй. Түүний шилэн дуранд өртөөгүй хүн, үлдээгүй сэдэв ч ховор. Улсынхаа төрийн тэргүүнийг ч багагүй баалж амжсан нэгэн.
Харин өчигдөр /2016.03.24/ болсон жиргээчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Б.Цогтгэрэлд өөрийн үзгээ бэлэглэжээ. "Цогоо минь мохож болохгүй, цуцаж болохгүй Шилэн дансны тухай хуулиар сайн ажиллаарай" гээд энгэрээсээ үзэгээ авч дурсгасан байна.
М.СУРА