Элон Маск дэлхийн хамгийн баян хүн боллоо

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

Элон Маск дэлхийн хамгийн баян хүн боллоо

Элон Маск дэлхийн хамгийн баян хүн боллоо

Сүүлийн үед асар их амжилтанд хүрч буй Tesla, SpaceX компаниудын эзэн Элон Маск өдгөө дэлхий дээрх хамгийн баян хүн боллоо.

Тодруулбал, өчигдөр/2021.1.7/ цахилгаан машин бүтээгч Tesla компанийн хувьцааны үнэ 4.8 хувиар өссөнөөр Маскийн нийт хөрөнгө огцом өсч, 2017 оноос хойш дэлхийн хамгийн баян хүн байсан Amazon.com компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосынхоос давжээ.

Өмнөд африкт төрсөн инженер тэрбээр өчигдөр/2021.1.7/ 23:00 цагт ийнхүү нийт 188.5 тэрбум ам.доллар буюу Безосынхоос 1.5 тэрбум ам.доллараар илүү хөрөнгөтэй болжээ.

Сансар судлалын салбарт бол SpaceX компанийн захирал Элон Маск болон Blue Origin хувийн сансар судлалын компанийн захирал Жефф Безос нар өрсөлдөгчид билээ.

Эх сурвалж: FINANCIAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж