Ким Ё Жон дахин тушаал дэвшжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

Ким Ё Жон дахин тушаал дэвшжээ

Ким Ё Жон дахин тушаал дэвшжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт 2016 оноос хойш анх удаагаа эрх баригч Хөдөлмөрчдийн намын их хурал зохион байгуулсан билээ. Тэрбээр хурлын эхэнд 2016 оны хуралдаанаар танилцуулж байсан эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө нь бүх шатандаа бүтэлгүйтсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Тэрбээр үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, гадаад харилцааг сайжруулах төлөвлөгөө биелэхэд цэргийн болон иргэний эрх мэдэлтнүүдийн алдаа саад болсон хэмээсэн талаар KCNA агентлаг мэдээлжээ.

Ким Жон Ун хөгжлийн төлөвлөгөөнийхөө гол аж үйлдвэрийн салбаруудын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, 3000 гаруй төлөөлөгч нар тэмдэглэл хөтөлж үзэхэд бүгд буюу төмөр, хими, цахилгаан, нүүрс, машин, уурхай зэрэг салбаруудад алдаа гарч, бүтэлгүйтсэн байна.

Ийнхүү хөгжлийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн талаар хэлэлцэж, цаашид хийх ажлуудаа төлөвлөснөөс гадна Ким Жон Ун өөрийнх нь хариуцлагыг хуваан үүрэлцэх ойрын хүрээллийнхэн буюу эрх баригч намын 39 гишүүн бүхий удирдах зөвлөлд 29 хүн шинээр тушаал дэвшүүлжээ. Тушаал дэвшүүлэх хүмүүсийн нэрийн урт жагсаалтын дээгүүрт Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон байсныг эх сурвалжууд онцолж байна. Ийнхүү сүүлийн үед улсын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болоод байсан Ким Ё Жоны байр суурь улам бэхжиж байна. Тэрбээр өнөөдөр /2021.1.8/ 37 нас хүрч буй ахаасаа дөрвөн насаар дүү юм.

Ийнхүү шинээр 29 хүн тушаал дэвшүүлсэн явдал нь нөгөө талаас хуучин зөвлөлийн 29 хүн ажлаа өгсөн гэсэн үг юм. Гэвч чухам хэн хэн зөвлөлөөс хасагдсан талаар нарийн мэдээлэл үгүй байна.

Эх сурвалж: THEDAILYBEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж