Covid-19 халдвар 33 хүнээс илэрснээс зургаа нь нэг орцныхон

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19 халдвар 33 хүнээс илэрснээс зургаа нь нэг орцныхон

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, January 7, 2021

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.01.08) мэдээллээ хийж байна. 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдрийн байдлаар нийт 14225 хүнд шинжилгээ хийхэд  нийслэлд 33  хүнээс халдвар илэрлээ. Шинээр цэргийн төв эмнэлгийн эмч сувилагчаас халдвар илэрсэн бол бусад нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвөөс илэрсэн тохиолдлууд юм. Мөн "Ачтан  элит клиник” эмнэлгийн эмч нарын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрсэн. Баянгол дүүргийн зургадугаар  хороонд нэг орцны 6 хүн халдвар авсан.  Тус дүүргийн 65, 57 дугаар байруудад халдвар гарсан бөгөөд "Ачтан  элит клиник” эмнэлгийн ажилчдын байр байдаг учраас халдвар голомтлон гарсан. Улаанбаатарт  Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 571, Сэлэнгэ 217, Дархан-Уул 45, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангай 3, Орхон 25 тохиолдол байна. 

Нийслэлийн Баянгол дүүрэгт үүссэн халдварын голомттой холбоотой тус дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдээс шинжилгээ авах ажиллагаа өчигдөр оройноос эхэлсэн. Тухайн хорооны айл өрхийн бүх хүмүүсээс халдвар илрүүлэх шинжилгээ авч байгаа.

Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 1395. Үүнээс дотоодын халдвар 897 боллоо. Өнгөрсөн хугацаанд 896 хүн  эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 488 хүн байна. Эдгээр хүмүүсээс биеийн байдал хөнгөн 323, хүндэвтэр 150, хүнд 12, маш хүнд 3 хүн байна.

"Ачтан  элит клиник” эмнэлгийн 21 ажилтан халдвар авсан нь батлагсдан. Эдгээрийн гэр бүл, 18 хүн байна. Дээрх эмнэлэгтэй холбоотой халдварын тохиолдлын тоо 39 болсон. Байрны орцноос илэрсэн 6 тохиолдлын 1 тохиолдол нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн ажилтан байсан учраас тус эмнэлэгийн өвчтөн, сахиур,  эмнэлгийн ажилтан зэрэг нийт 141 хүнийг  шинжилгээнд хамруулсан. Үүнээс 32 хүнийг ойрын хавьтал гэж үзэн тусгаарлахад тус эмнэлгийн нэг эмчээс  халдвар илэрсэн. Мөн орцноос илэрсэн өөр нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын /ИНЕГ/ ажилтан байсан учраас тус газрын 171 хүнд шинжилгээ хийж,  20 хүнийг тусгаарласан.  Өчигдөр халдварын 108 ойрын хавьтлыг илрүүлж тусгаарласан. Нийт 1190 ойрын хавьтлыг тусгаарлан ажиглаж байна.

 Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.ТӨМӨРБААТАР:

-Баянгол дүүргийн 5,6 хорооны нутаг дэвсгэрт "Ачтан  элит клиник” эмнэлгээс гадна хэд хэдэн байршилд халдвар голомтлон гарсан учраас ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарласан. Халдварыг илрүүлэх арга хэмжээг  тухайн байршилд зохион байгуулж байна. Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр бүрт очиж PCR шинжилгээг авч байна.

Ойр орчмынх нь хүнсний дэлгүүр, эмийн сан хэвийн ажиллаж байгаа. Иргэдийн хувьд халдвар илрүүлэх шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Баянгол дүүрэгт хүч төвлөрүүлж ажиллахын тулд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулдаг 27 шинжилгээний цэгийг цөөлсөн. Дүүрэг тус бүрт нэг цэг ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 142 сургууль, Сонгинохайрхан дүүрэгт есдүгээр сургууль, Сүхбаатар дүүрэгт 58 дугаар сургууль, Хан-Уул дүүрэгт долдугаар сургууль, Чингэлтэй дүүрэгт 39 дүгээр сургууль, Баянгол дүүрэгт 13 дугаар сургууль дээр шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдээр зайлшгүй хөдөө явах шаардлагатай иргэд болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад шинжилгээ өгөх шаардлагатай хүмүүс үйлчлүүлэхийг анхааруулъя.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Баянгол дүүрэгт нэг орцны зургаан хүнээс халдвар илэрхэд “Мөнгөн гүүр” эмнэлэг болон ИНЕГ-ын ажилтан байсан гэлээ. Тэгвэл үлдсэн дөрвөн хүн хаанаас халдвар авсан хүмүүс байгаа вэ. Эдгээр хүмүүс нь зөвхөн 5,6 хороондоо зорчсон уу, эсвэл олон газраар явсан байна уу?

А.Амбасэлмаа: Баянгол дүүргийн зургадугаар хорооны 43 А байрны нэг орцноос зургаан хүнд халдвар илэрсэн. Дээрх хүмүүс нь өмнөх халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд юм. Мөн орцноосоо халдвар авсан байж болзошгүй. Халдвар илэрсэн зургаан хүнээс хамгийн олон хүнтэй ажилладаг нь “Мөнгөн гүүр” эмнэлэг болон ИНЕГ-ын ажилтан байсан. Үлдсэн тохиолдлууд нь ажилладаггүй гэртээ байдаг, зарим нь "Ачтан  элит клиник” эмнэлгийн хавьтал учраас эмнэлгийн хяналтад орсон. 43 дугаар байрны зэргэлдээ 65 дугаар байрны орцноос мөн 4-5 хүнээс халдвар илэрсэн. 57 байрны хажууд “Ачтан  элит клиник” эмнэлгийн ажилчдын байр байдаг. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын голомт тархахад ойр хавьд нь өргөжүүлсэн шинжилгээ хийснээр халдварын том голомтыг хяналтдаа авсан. Түүн шиг Баянгол дүүргийн халдварын голомтын хүрээг хумихаар хичээж байна.

-Халдвар авсан эмнэлгийн ажилчид тусгаарлалтаас гараад гэртээ харьж байна уу, эсхүл шууд эмнэлэгт үргэлжлүүлэн ажиллаж байна уу?

-Тусгаарлалтын дараа эмч нар гэртээ харьж байгаа. ХӨСҮТ-д ажиллаж байгаа багууд ээлжээр ажиллаж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж